Салхин цэцэг (Chickenpox, Varicella)
Салхин цэцэг өвчний хүрээнд голдуу хүүхэд насанд тохиолдох варицелла зостер вирусын анхдагч халдварыг авч үздэг. Салхин цэцэг нь өндөр халдвартай ба агаар дусал болон ховор тохиолдолд шууд бус байдлаар халдвар дамждаг. Салхин цэцгийн шинж тэмдгүүдэд юун түрүүнд халууралт болон түүнийг илэрхийлэх цаашид хувиран өөрчлөгдөх өвөрмөц, хүчтэй загатнаатай гүвдрүүт тууралт (Eng.: rash, exanthema) багтана.
Тууралтын онцлог: Эхэндээ үүсч, явцдаа дотроо шингэн агуулсан болон хувирч, төгсгөлдөө болж өөрчлөгддөг. Энэхүү тууралтын өөр өөр үе шатууд нь нэгэн зэрэг тохиолдох ба үүнийг нь хэмээн нэрлэдэг.
Эмчилгээний ерөнхий зарчим шинж тэмдгийг намдаахад чиглэх ба эмчилгээнд болон загатнаа намдаах эмийг хэрэглэдэг. Вирусын эсрэг эмчилгээ (жнь: ) хийх боломжтой ч зөвхөн өвчний явц хүнд байх магадлалтай эрсдэлтэй өвчнүүдэд нарийн заалтаар эмчилгээ хийнэ. Ялангуяа варицеллаар халдвар авсан , ахмад настан болон дархлаа сул өвчтнүүдэд салхин цэцэг өвчин хүнд хэлбэрийн явцтай тохиолддог. Харин жирэмсэн үед халдвар авсан бол хүүхдэд нь үүсэх салхин цэцэг өвчин хүндэрч амь нас эрсдэх аюултай.
Салхин цэцэг өвчнөөр ерөнхийдөө хүн амьдралдаа нэг удаа өвдөж, үүнийхээ дараагаар дархлаа тогтдог. Урьдчилан сэргийлэхийн тулд амьд вацкин хэрэглэх боломжтой. Олон улсад 11 болон 15 сартай хүүхдүүдэд (улаан бурхан, гахайн хавдар, улаануудын вакцинтай хамт) вакцин хийлгэхийг зөвлөдөг. Вирус нь халдвар эсхүл вакцинжуулалтын дараагаар мэдрэлийн зангилаанд (Eng.: ganglion) хадгалагддаг. Үүнээс шалтгаалан дархлаа суларч доройтох үед энд хадгалагдсан вирус нь идэвхжиж өвчний хэлбэрээр шинж тэмдэг илэрч болно. Вакцин хийлгэсэн тохиолдолд ийм шинж тэмдэг үүсэх нь тун ховор бөгөөд хэрвээ үүсэх юм бол маш хөнгөн хэлбэрээр явагддаг байна.
- Varicella zoster virus-ийн халдварыг дэлхийд жил бүр 1000 хүн тутамд 13-16 хүн авдаг. Халдвар 1-9 насны хүүхдүүдийн дунд өндөр
- Халдварын дэгдэлт улирлын шинж чанартай буюу өвөл, хаврын улиралд нэмэгддэг. Хөгжиж буй орнуудын хувьд уг вирусын халдварыг авсан 1000 хүн тутамд ~5 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг ба эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй 100,000 хүн тутамд 2-3 нас баралт бүртгэгддэг. Нас барах үндсэн шалтгаан нь салхин цэцэгийн халдварын ноцтой хүндрэл буюу ихэвчлэн бактерийн шалтгаантай сепсис, уушгины хатгалгаа, энцефалит, цус алдалт байдаг. Жирэмсний эхний 3 сард халдвар авсан үед урагт нөлөөлөх байдал ~1%
- Монгол улсад
- 2021 онд 10,000 хүн тутамд 0,9 хүн
- 2021 онд 10,000 хүн тутамд 8,7 хүн
- 2022 онд 10,000 хүн тутамд 10 хүн тус тус өвчлөл бүртгэгдсэн
Шалтгаан
Эмгэг жам
Эмнэлзүй
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Урьдчилан сэргийлэлт
Онцлог өвчтнүүдийн бүлэг
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Эм
Ацикловир (Acyclovir)
Арьсанд хэрэглэх антибиотик ба халдварын эсрэг эм › Хэсэг газарт хэрэглэх вирусийн эсрэг эм
Улаан бурхан (Measles)
Улаан бурхан нь маш өндөр халдвартай вирусын гаралтай халдварт өвчин бөгөөд голдуу амьсгалын замын үрэвслийн шинж тэмдэг бүхий урьдал үе болон гүвдрүүт тууралтат үе гэсэн 2 үе шаттайгаар өвчин үргэлжилдэг. Өвчний урьдал үед өндөр халууралт, конъюнктивит, ринит, энантем болон коплик толбо зэрэг шинж илэрдэг бол харин дараагийн үе шатанд гүвдрүүт тууралт (голчлон чихний араас тууралт …