Дэд гарчиг
Гимекромон (Hymecromone)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- A05AX02
- Фармакологийн ангилал
- A05AX · Цөсний замын эмчилгээнд хэрэглэх бусад эм
- Эмчилгээний бүлэг
- A05 · Элэг, цөсний замын эм
- Жор бичих эмчийн ангилал
- D
- Цөсний зам бөглөрсөн үед хэрэглэхгүй.
- Шархлаат колит болон Кроны өвчтэй үед хэрэглэхгүй.
- Суулгалт эсвэл хэвлийгээр өвдөх шинж илэрч болно.
- нь гимекромоны үйлдлийг сулруулж болзошгүй.
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах тусгай зөвлөмж байхгүй.
- Бөөр, элэгний үйл ажиллагаа болон хавсарсан өвчнийг харгалзан хэрэглэнэ.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Хүн дээрх жирэмсэн үеийн мэдээлэл хангалтгүй тул хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Хөхний сүүгээр ялгарах эсэх нь тодорхойгүй. Нярайд үзүүлэх эрсдэлийг үгүйсгэх боломжгүй тул эмчилгээ шаардлагатай бол хөхүүлэх эсэхийг шийднэ.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
Суулгалт (Diarrhea)
Өдөрт гурав ба түүнээс дээш удаа хэлбэржээгүй, шингэн төлөвтэй өтгөн гарахыг суулгалт гэнэ.
Хэвлийн цочмог өвдөлт (Acute abdomen)
Хэвлийн цочмог өвдөлт гэдэг нь хэдэн цагаас хэдэн өдөр хүртэл үргэлжлэх хэвлий орчмын хүчтэй өвдөлтийг хэлнэ. Хэвлийн өвдөлтийн суурь шалтгаан нь хэвлийн хөндий, цээж эсвэл эрхтэн тогтолцооны гаралтай байж болох ба зарим тохиолдолд яаралтай мэс заслын эмчилгээ хийх шаардлагатай болдог.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …