Кето амин хүчил (Keto amino acids)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
B05BA01
Чухал анхааруулга
- Бөөрний архаг дутагдлын үед уураг хязгаарласан хоолны дэглэмтэй хамт зөвхөн мэргэжлийн эмч, хоол зүйчийн хяналтад хэрэглэнэ.
- Цусан дахь кальцийг тогтмол хянана. Кальци ихсэх үед тун болон витамин D-ийн хэрэглээг дахин үнэлнэ.
- Кальци агуулдаг тул тетрациклин, хинолон, төмөр болон бусад зарим эмийн шимэгдэлтийг бууруулж болно. Хэрэглэх цагийг зайтай төлөвлөнө.
- Хоолтой хамт ууж, хоол тэжээлийн хангалттай илчлэгийг барина.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний архаг дутагдлын консерватив эмчилгээний зориулалттай. Бөөрний үйл ажиллагаа, мочевин, электролит болон хоол тэжээлийн байдлыг тогтмол хянана.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний үйл ажиллагаа буурсан үед тусгай тунгийн зөвлөмж байхгүй. Хавсарсан өвчин болон хоол тэжээлийн байдлыг харгалзана.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах тусгай зөвлөмж байхгүй.
- Кальци, бөөрний үйл ажиллагаа болон хоол тэжээлийн байдлыг тогтмол хянана.