Лакосамид (Lacosamide)
Жороор олгох нөхцөл
Жортой
ATC код
N03AX18
Чухал анхааруулга
- Толгой эргэх, нойрмоглох, хөдөлгөөний зохицуулалт алдагдах болон унах эрсдэлтэй.
- PR зай уртасч, тосгуур ховдлын хориг болон зүрхний хэм алдагдаж болно. Зүрхний өвчтэй эсвэл зүрхний дамжуулалтад нөлөөлөх эм хэрэглэж байгаа үед зүрхний цахилгаан бичлэг хийнэ.
- DRESS хам шинж болон амиа хорлох бодлыг хянана.
- Эмийг гэнэт зогсоохгүй, тунг аажим бууруулна.
Тунгийн тохируулга
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний хөнгөн, дунд өөрчлөлтөд тун тохируулах шаардлагагүй.
- Бөөрний хүнд дутагдалтай үед дээд тунг 250 мг/хоног болгоно. Гемодиализын дараа нэмэлт тун шаардлагатай байж болно.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хөнгөн, дунд өөрчлөлтөд дээд тунг 300 мг/хоног болгоно.
- Элэгний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Тусгай бүлгийн хэрэглээ
Ахмад настанд хэрэглэх нь
- Наснаас шалтгаалж тун тохируулах шаардлагагүй. Бөөрний үйл ажиллагаа, зүрхний дамжуулалт, толгой эргэх болон уналтыг хянана.