Дэд гарчиг
Левотироксин (Levothyroxine sodium)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- H03AA01
- Фармакологийн ангилал
- H03AA · Бамбай булчирхайн даавар
- Эмчилгээний бүлэг
- H03 · Бамбай булчирхайн эм
- Өглөө өлөн үед хоолноос 30–60 минутын өмнө тогтмол хэрэглэнэ.
- болон чөлөөт T4-ийг тогтмол хянаж, тунг шинжилгээ болон эмнэлзүйн хариу урвалаар тохируулна.
- Кальци, төмөр, хүчил саармагжуулах эм болон зарим хүнс шимэгдэлтийг бууруулдаг тул дор хаяж 4 цагийн зайтай хэрэглэнэ.
- Тун хэтрэхэд зүрх дэлсэх, чичрэх, хөлрөх, жин буурах болон хэм алдагдах шинж илэрнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Тун тохируулах тусгай зөвлөмжгүй.
- Бөөрний өвчний үед бамбайн үзүүлэлт болон зүрх судасны байдлаар тунг тохируулна.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Тун тохируулах тусгай зөвлөмжгүй.
- Элэгний хүнд өвчний үед бамбайн үзүүлэлтийг тогтмол хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Зүрхний титэм судасны өвчтэй бол бага тунгаар эхэлж, тунг удаан нэмэгдүүлнэ.
- Зүрхний цохилт, хэм алдагдал, бахын өвдөлт болон -ийг тогтмол хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед эмчилгээг үргэлжлүүлнэ. Тунгийн хэрэгцээ нэмэгдэж болзошгүй тул TSH болон чөлөөт T4-ийг тогтмол хянана.
- Жирэмсэн үед: Бамбайн даавар дарангуйлах эмтэй хамт гипертиреозын эмчилгээнд хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Левотироксин хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгардаг бөгөөд ердийн тунгаар хэрэглэхэд хөхүүлэлтийг үргэлжлүүлж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Л-Тироксин Берлин-Хеми (L-Thyroxin Berlin-Chemie)Berlin Chemie AG /Menarini Group/ · Шахмал · 25 мкг, 50 мкг, 75 мкг, 100 мкг, 150 мкгЭМДДэлгэрэнгүй
- Синтироксин (Synthyroxine)DalimBioTech Co.,Ltd · Шахмал · 100 мкг, 25 мкг, 50 мкг, 88 мкгЭМДДэлгэрэнгүй
- Эутирокс (Euthyrox)MERCK KGaA · Шахмал · 100 мкг, 150 мкг, 25 мкг, 50 мкг, 75 мкгЭМДДэлгэрэнгүй
TSH
Thyroid-stimulating hormone – Бамбай булчирхай сэдээгч даавар
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.