Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Лидокаин + Прилокаин (Lidocaine + Prilocaine)

    Жороор олгох нөхцөл
    Жортой
    ATC код
    N01BB20
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Лидокаин, прилокаин болон амидын бүлгийн хэсгийн мэдээгүйжүүлэгчид хэт мэдрэг үед хэрэглэхгүй.
    • Глюкоз-6-фосфатдегидрогеназын дутагдал, удамшлын эсвэл шалтгаан тодорхойгүй метгемоглобинемитэй үед метгемоглобинеми үүсэх эрсдэл нэмэгдэнэ.
    • Нүдэнд хүргэхгүй. Нүдэнд орвол ус эсвэл натрийн хлоридын уусмалаар нэн даруй зайлна.
    • Хөлийн шархнаас бусад ил шарх болон хэнгэрэг цоорсон үед хэрэглэхгүй.
    • Атопийн дерматиттай үед шимэгдэлт нэмэгдэж болзошгүй тул түрхэх хугацааг богиносгоно.
    • Метгемоглобин үүсгэх эм хэрэглэж буй 12 сар хүртэлх хүүхэд болон жирэмсний 37 долоо хоногоос өмнө төрсөн нярайд хэрэглэхгүй.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тун бууруулах шаардлагагүй.
    • Зөвлөсөн тун, түрхэх талбай болон хугацааг баримтална.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Элэгний үйл ажиллагаа буурсан үед нэг удаагийн тунг бууруулах шаардлагагүй.
    • Зөвлөсөн тун, түрхэх талбай болон хугацааг баримтална.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • Ахмад настанд тун бууруулах шаардлагагүй.
    • Зөвлөсөн тун, түрхэх талбай болон хугацааг баримтална.

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7380