Opens in a new tab
Нэвтрэх
  • Мелатонин (Melatonin)

    Жороор олгох нөхцөл
    Жоргүй
    ATC код
    N05CH01
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Нойрмоглуулж болзошгүй тул хэрэглэсний дараа жолоо барих, машин механизм ажиллуулахгүй.
    • Согтууруулах ундаа нойронд үзүүлэх үйлдлийг бууруулж, нойрмоглох зэрэг гаж нөлөөг нэмэгдүүлж болзошгүй тул хамт хэрэглэхгүй.
    • Нойрсуулах болон тайвшруулах бусад эмтэй хавсрахад нойрмоглох, анхаарал болон хөдөлгөөний зохицуулалт алдагдах эрсдэл нэмэгдэнэ.
    • Флувоксамин мелатонины цусан дахь хэмжээг ихэсгэдэг тул хамт хэрэглэхээс зайлсхий.
    • Өдрийн цагаар нойрмоглох, эсвэл анхаарал сулрах шинж илэрвэл хэрэглэхээ зогсоож эмчтэй зөвлөлдөнө.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний үйл ажиллагаа буурсан хүмүүст хангалттай судалгаа байхгүй. Бөөрний дутагдалтай үед зөвхөн эмчийн зөвлөгөөгөөр болгоомжтой хэрэглэнэ.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Мелатонин голчлон элгэнд задардаг. Элэгний үйл ажиллагаа буурсан үед цусан дахь хэмжээ ихсэх боломжтой тул хэрэглэхийг зөвлөдөггүй.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • Нас ахих тусам мелатонины задрал удааширч болно. Удаан ялгаруулдаг 2 мг хэлбэрийг 55-аас дээш насны нойргүйдлийн богино хугацааны эмчилгээнд хэрэглэдэг бөгөөд тусгай тунгийн тохируулга ихэнхдээ шаардлагагүй.

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)

    Мелатонин (Melatonin)

    21 Century
    Дэлгэрэнгүй