Opens in a new tab
Нэвтрэх
  • Осимертиниб (Osimertinib)

    Жороор олгох нөхцөл
    ATC код
    L01EB04
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Амьсгаадах, ханиалгах, халуурах шинээр илрэх эсвэл даамжирвал эмчилгээг түр зогсоож, завсрын эдийн уушгины өвчнийг яаралтай үнэлнэ. Онош батлагдвал эмийг зогсооно.
    • QT зай уртасч, зүрхний агших чадвар буурч болзошгүй. Эрсдэлтэй өвчтөнд , электролит болон зүүн ховдлын шахалтын фракцыг эмчилгээний өмнө үнэлж, эмчилгээний явцад хянана.
    • Стивенс–Жонсоны хам шинж эсвэл хорт эпидермисийн үхжил сэжиглэвэл эмчилгээг түр зогсооно. Онош батлагдвал бүрмөсөн зогсооно.
    • Удаан үргэлжилсэн халууралт, хөхрөлт, цус алдалт, цонхийлт, халдвар эсвэл ядрах шинж илэрвэл апластик цус багадалтыг яаралтай үнэлнэ.

    Бөөрний үйл ажиллагаа (DANI)

    • Бөөрний хөнгөн, дунд болон хүнд дутмагшилд тун тохируулах шаардлагагүй.
    • Бөөрний төгсгөлийн шатны дутмагшил болон диализийн үеийн аюулгүй байдал, үр нөлөө тогтоогдоогүй. Бөөрний хүнд болон төгсгөлийн шатны дутмагшилд болгоомжтой хэрэглэж, бөөрний үйл ажиллагаа ба гаж нөлөөг эмчилгээний өмнө үнэлж, эмчилгээний явцад хянана.

    Элэгний үйл ажиллагаа (DALI)

    • Элэгний хөнгөн болон дунд дутмагшилд тун тохируулах шаардлагагүй.
    • Элэгний хүнд дутмагшилд аюулгүй байдал, үр нөлөө тогтоогдоогүй тул хэрэглэхийг зөвлөдөггүй.

    Ахмад настанд хэрэглэх нь

    • Наснаас шалтгаалан тун тохируулах шаардлагагүй.
    • 65-аас дээш насанд 3 ба түүнээс дээш зэргийн гаж нөлөөний эрсдэл нэмэгдэж болзошгүй тул эмчилгээний явцад ойр хянана.

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)

    Тагриссо (Tagrisso)

    AstraZeneca AB
    Дэлгэрэнгүй