Дэд гарчиг
Спиронолактон (Spironolactone)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- C03DA01
- Фармакологийн ангилал
- C03DA · Альдостероны антагонист
- Эмчилгээний бүлэг
- C03 · Шээс хөөх эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Кали болон бөөрний үйл ажиллагааг эмчилгээний өмнө, тун өөрчилсний дараа болон тогтмол хянана.
- Калийн нэмэлт, кали хадгалах бусад эм болон калийг нэмэгдүүлдэг эмтэй хавсрахдаа болгоомжтой хэрэглэнэ.
- Булчин сулрах, зүрхний цохилт өөрчлөгдөх, шээс багасах үед гиперкалиемийг сэжиглэнэ.
- Хөх томрох, сарын тэмдэг өөрчлөгдөх болон бэлгийн гаж нөлөө илэрч болно.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаа буурсан үед тунг бууруулж, кали болон креатининыг тогтмол хянана.
- Бөөрний хүнд дутагдал эсвэл шээс гарахгүй үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний хүнд өвчтэй үед шингэн болон электролитийн өөрчлөлт энцефалопати үүсгэж болзошгүй тул болгоомжтой хэрэглэнэ.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бага тунгаар эхэлж, кали, бөөр, шингэн алдалт, даралт болон уналтыг хянана.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Урагт дааврын нөлөө үзүүлж болзошгүй тул зайлшгүй шаардлагагүй бол хэрэглэхгүй.
- Хөхүүл үед: Идэвхтэй метаболит хөхний сүүгээр бага хэмжээгээр ялгарна. Шаардлагатай үед нярайг хянаж хэрэглэж болно.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Верошпирон (Verospiron)Gedeon Richter Plc · Шахмал · 25 мгЭМДДэлгэрэнгүй
- Верошпирон-Нахиа (Veroshpiron-Nakhia)Нахиа эмийн үйлдвэр · Зажилдаг шахмал · 25 мгДэлгэрэнгүй
- Спиронолактон (Spironolactone)Towa Pharmaceutical Co.,Ltd · Шахмал · 25 мгЭМДДэлгэрэнгүй
- Спиронолактон (Spironolakton)PT. Otto Pharmaceutical Industries · Шахмал · 25 мгДэлгэрэнгүй
- Урактон (Uractonum)Medochemie Ltd · Шахмал · 25 мгЭМДДэлгэрэнгүй
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.