Дэд гарчиг
[18F] Натрийн фторид радио идэвхт эм ([18F] Sodium Fluoride)
Циклотронд суурилсан цацраг идэвхт эмийн үйлдвэр
- Эмийн хэлбэр
- Тарилгын уусмал
- Олон улсын нэршил
- Натрийн фторид (18F) (Sodium fluoride 18F)
- Жороор олгох нөхцөл
- Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
Тун ба савлагаа
10-100mCi · №1
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
- Жирэмсэн болон хөхүүл хүнд хэрэглэхийг хориглоно.
- Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлс:
- Оношилгооны ач холбогдол нь цацраг туяанд өртөлтийн улмаас гарах сул талаас илүү гэж үнэлсэн тохиолдолд тарилгын шингэнийг хамгийн бага тунгаар тарина.
- Давсагны цацрагт өртөх хэмжээг багасгахын тулд зураг авахын өмнө буюу дараа нь багадаа 500-1000 мл ус ууж, давсагаа ойр ойрхон суллах шаардлагатай. Тарилгын дараах 12 цагийн турш өвчтөн болон түүний эргэн тойрон дахь хүмүүсийг хамгаалахын тулд бие зассаны дараа усыг хэд хэдэн удаа татаж, гараа сайтар угаахыг зөвлөнө.
- Боломжит хамгийн бага тунг зураг авахад ашиглах ба үйлчлүүлэгч болон эмнэлгийн мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг баталгаажуулсан байна.
- Цацраг идэвхт тарилгын шингэнийг цацрагтай ажиллах эрх бүхий эмнэлгийн мэргэжилтэн тарилга хийнэ.
- Na[]F ажиллах үедээ усны хамгаалалттай нэг удаагийн бээлий өмсөх болон хамгаалалтын хувцас хэрэглэлтэй ажиллана. Өвчтөн, хамтран ажиллагсад ба бусад хүмүүст шаардлагагүй цацрагийн ачаалал өгөхөөс сэргийлэн хамгаалалт, өвчтөний менежмент бүхий аюулгүй ажиллагааг сахина уу.
- Тусгай бүлэг хүмүүс: Байхгүй
- Бусад эм, эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл: Na[18F]F бусад эмийн бүтээгдэхүүнтэй харилцан нөлөөллийн талаарх мэдээлэл байхгүй.
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Жирэмсэн болон хөхүүл үе
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
−40%Black Friday · 3 ба 12 сарын багц 40% хямдралтай · 2026.11.30 хүртэл
18F
Fluorine-18 – FDG-PET шинжилгээнд хэрэглэдэг цацраг идэвхт фтор
КТ
Компьютер томографи – Computed tomography
Ерөнхий хавдар судлал (General oncology)
Хавдар судлал (онкологи) нь хавдрын үүсэл, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг судалдаг анагаах ухааны салбар юм.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Давсаг (Bladder)
Давсаг (Bladder) нь хос биш, хөндийт булчинлаг эрхтэн бөгөөд ялгаруулах эрхтэн тогтолцооны шээс гадагшлуулах замд ордог.