5-Фроту (5-Frotu)
Onko IlaÇ Sanayi ve Ticaret A.Ş.
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг / 10 мл · №1
Хэрэглэх заалт
- Бүдүүн гэдэс, улаан хоолой, нойр булчирхай, ходоод, толгой, хүзүү болон хөхний хорт хавдрын эмчилгээнд хэрэглэнэ.
- Бусад хорт хавдрын эсрэг эм болон туяа эмчилгээтэй хослуулан хэрэглэж болно.
Эсрэг заалт
- 5-фторурацил эсвэл бэлдмэлийн бусад бүрэлдэхүүн хэсэгт харшилтай бол хэрэглэхгүй.
- Герпес зостер, салхин цэцэг зэрэг ноцтой халдвартай бол хэрэглэхгүй.
- Хавдар хоргүй, биеийн байдал удаан хугацааны өвчний улмаас сул, эсвэл ясны чөмөг өмнөх эмчилгээ болон туяа эмчилгээнд гэмтсэн бол хэрэглэхгүй.
- Бривудин, соривудин болон тэдгээрийн аналог хэрэглэж байгаа бол хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.
- Элэгний үйл ажиллагаа ноцтой муудсан эсвэл дигидропиримидин дегидрогеназа (DPD) ферментийн гомозигот дутагдалтай бол хэрэглэхгүй.