Өвчин, эмийн нэрээр хайх ...
Нэвтрэх
  • Ациклостад (Atsiklostad)

    Stada Arzneimittel AG
    Эмийн хэлбэр
    Шахмал
    Жор бичих эмчийн ангилал
    Жороор
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    Олон улсын нэршил

    Тун ба савлагааны хувилбарууд

    Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.

    400 мг · 35 шахмал

    Бүртгэлийн дугаар: F20150127JP04215

    800 мг · 35 шахмал

    Бүртгэлийн дугаар: F20150127JP04216
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Ациклостад® 400 мг шахмал эмийн бэлдмэлийг насанд хүрэгсэд болон 6-аас дээш насны хүүхдэд хэрэглэх зориулалттай.
    • Энгийн герпес вирусээр үүсгэгдсэн арьс болон салст бүрхүүлийн халдвар болох анхдагч болон дахилтат бэлгийн герпес (нярайд энгийн герпесээр үүсгэгдсэн халдвар болон дархлаа дутмагшилтай хүүхдэд энгийн герпесээр үүсгэгдсэн хүнд хэлбэрийн халдвараас бусад) зэргийн эмчилгээнд хэрэглэх
    • Хэвийн дархлаатай хүмүүст энгийн герпес вирусээр үүсгэгдсэн халдварын дахилтаас сэргийлэх
    • дархлаа дутмагшилтай хүмүүст энгийн герпес вирусээр үүсгэгдсэн халдварын дахилтаас сэргийлэх
    • салхин цэцэг болон бүслүүр үлдийн эмчилгээнд хэрэглэнэ.
    • Эмийг хэрэглэхийн өмнө мэдвэл зохих зүйлсийн жагсаалт
    • идэвхитэй үйлчлэгч бодис болох валацикловир эсвэл эмийн бэлдмэлийн бусад туслах бодист хэт мэдрэг байх
    • 6 хүртэл насны хүүхэд
    • Хэрэглэх үеийн анхааруулга ба авах арга хэмжээ
    • Ахимаг настай болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай өвчтөнд хэрэглэх нь
    • Ацикловир бөөрний клиренсээр гадагшилдаг учраас бөөрний үйл ажиллагааны адагдалтай өвчтөнд тунг бууруулах зайлшгүй шаардлагатай. Ахимаг настай өвчтөнд бөөрний үйл ажиллагаа буурсан байх магадлал өндөр байдаг тул энэ бүлгийн өвчтөнд эмийн тунг бууруулах боломжийг судлах хэрэгтэй. Бөөрний үйл ажиллагааны алдагдалтай болон ахимаг настай хүмүүс аль аль нь мэдрэлийн гаж нөлөө үзүүлэх эрсдэлт бүлэгт хамаарагддаг тул багажийн шинжилгээгээр энэ төрлийн шинж тэмдэг илрэх эсэхийг хянаж байх хэрэгтэй.
    • Бүртгэгдсэн тохиолдлуудад дээрх шинж тэмдгүүд нь эмчилгээг зогсоосны дараа эргэх хандлагатай байсан.
    • Илэрхий дархлаа дутмагшилтай өвчтөнд ацикловир эмчилгээг удаан хугацаагаар эсвэл ээлж эмчилгээг давтан хийж байгаа тохиолдолд ацикловирт мэдрэг чанар багатай вирусын омог үүсч энэ нь ацикловир эмчилгээг үргэлжлүүлэн хийхэд хариу үйлдэл үзүүлэхгүй байх магадлалтай.
    • Шингэн алдалтыг нөхөх
    • Ацикловирыг өндөр тунгаар ууж хэрэглэж байгаа хүмүүст хангалттай хэмжээний шингэн уулгаж байх хэрэгтэй.
    • Бөөр хордуулах нөлөөтэй бусад эмийн бэлдмэлтэй хавсран хэрэглэж байгаа тохиолдолд бөөрний үйл ажиллагааны алдагдал үүсэх эрсдэл улам нэмэгддэг.
    • Эмнэлзүйн туршилт судалгаануудын үр дүнд ацикловирыг хэрэглэхэд хэвийн дархлаатай өвчтөнд салхин цэцэгтэй холбоотой хүндрэл үүсэх эрсдэлийг бууруулдаг гэсэн дүгнэлт хийх хангалттай мэдээлэл байхгүй байна.

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Илүү ихийг харуул
    Үр дүн: 1 - 5 / 7368