Адреналин (Adrenaline)
Moscow Endocrine Plant
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
1 мг / мл-1 мл · №5
Хэрэглэх заалт
- Эмийн бэлдмэл, зарим хүнсний бэлдмэл хэрэглэсний дараа үүссэн, сийвэн ба цус сэлбүүлэх, шавжинд хазуулах эсвэл өөр харшил үүсгэгчдээс шалтгаалан үүссэн харшлын түргэн хэлбэрийн урвалууд (түүний дотор чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, анафилаксийн шок); биеийн хүчний хэт ачааллын үед үүссэн бронхийн багтраа
- Гуурсан хоолойн багтраа (багтрааны статус), ерөнхий мэдээгүйжүүлэлтийн үеийн гуурсан хоолойн агчил
- Зүрх зогссон үед (ялангуяа гэнэт үүссэн тосгуур – ховдлын III шатны хоригийн улмаас зүрх зогссон бол)
- Салст бүрхүүл, арьсны гадаргын судаснаас гарч буй ил цус алдалт (жишээ нь буйлны цус алдалт)
- Артерийн даралт нь буураад, цус орлох шингэнийг хангалттай хэмжээгээр нөхөн хийсээр байгаа ч буцаж өгсөхгүй байгаа үед (тухайлбал: шокын байдалд орсон, цусан үжилтэй хүнд, нээлттэй зүрхэнд хийж буй мэс заслын үед, бөөрний дутагдалтай хүнд)
- Хэсгийн мэдээгүйжүүлэх эмийн үйлдлийг уртасгах зорилгоор
- Тосгуур – ховдлын бүрэн хоригийг арилгахын тулд (Моргань-Адамс-Стоксын хам шинжийн үед үе үе ухаан алдаж унаж байгаа хүмүүст)
- Цус алдалтыг зогсоох зорилгоор (судас хүчтэй агшаагч учраас).
Эсрэг заалт
- бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшсэн бол
- зүрхний булчингийн хэт томрол бүхий бөглөрөлтөт кардиомиопати, тахиаритми, ховдлын жирвэгнээ (фибрилляц), зүрхний архаг дутагдлын II Б – III үе шат
- феохромоцитома
- артерийн судсан дахь цусны эргэлтийн цочмог ба архаг дутагдал
- гиперкалиеми буюу цусны сийвэн дэх калийн хэмжээ ихсэх
- харшлын бус (ялангуяа зүрхний, гэмтлийн, цус алдалтын) шалтгаант шок
- хүйтнээс шалтгаалсан гэмтэл буюу хөлдөлт, осголтын үед
- гавал тархины органик гэмтэл
- хаалттай өнцөгт глауком
- 18 хүртэлх насны хүүхэд (шууд амь насанд аюултайгаас бусад тохиолдолд)