Афинитор 5 мг, 10 мг шахмал (Afinitor Tablets)
Novartis pharma Stein AG
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
10 мг · 30 шахмал
5 мг · 30 шахмал
Хэрэглэх заалт
- Цэвэршилтийн дараах эмэгтэйчүүдийн тархмал дааврын рецептор эерэг хөхний хорт хавдарт өмнөх дотоод шүүрлийн эмчилгээний дараа ароматазын дарангуйлагчтай хавсарч хэрэглэнэ.
- Ходоод гэдэс, уушги эсвэл нойр булчирхайн тархмал мэдрэл-дотоод шүүрлийн хавдрын үед хэрэглэнэ.
- Тархмал бөөрний эсийн карциномын үед хэрэглэнэ.
- Тубероз склерозын бүрдэлтэй холбоотой, яаралтай мэс засал шаардахгүй бөөрний ангиомиолипомын үед хэрэглэнэ.
- Тубероз склерозын бүрдэлтэй холбоотой, яаралтай мэс засал шаардахгүй субэпендималь аварга эсийн астроцитомын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Эверолимус, рапамицины бусад уламжлал эсвэл найрлагын туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.