Аирфенак (Airfenak)
Dongkoo Bio & Pharma Co.,LTD
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · 1000 шахмал
100 мг · 60 шахмал
Хэрэглэх заалт
- Ревматоид артрит, анкилозт спондилит, остеоартрит (дегенератив артрит), мөрний үений периартрит, шүд өвдөх, гэмтлийн дараах үрэвсэл, нурууны өвдөлт, суудлын мэдрэлийн өвдөлт, үе мөчний бус хэрх өвчний улмаас үүссэн өвдөлт зэрэгт хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ходоодны шархлаа/цус алдалттай эсвэл өгүүлэмжтэй өвчтөнүүд
- Энэ эмийн найрлага дах идэвхтэй бодис эсвэл ижил бүлгийн зарим бэлдмэлд (диклофенак) хэт мэдрэг өвчтөнд
- Энэ эм, түүний бүрэлдэхүүн хэсэг эсвэл ижил бүлгийн зарим эмэнд багтраа, чонон хөрвөс, аспирин эсвэл бусад үрэвслийн эсрэг стероид бус эмэнд (ЦОГ-2 дарангуйлагч гэх мэт) харшлын урвалын өгүүлэмжтэй өвчтөнүүд (Эдгээр өвчтөнүүдэд үрэвслийн эсрэг стероид бус эмийг хэрэглэсний дараа хүнд, үхэлд хүргэдэг анафилаксийн урвал ховор тохиолддог)
- Багтраа өвчтэй өвчтөнүүдэд аспирин эсвэл простагландины синтаза дарангуйлдаг бусад эмийн улмаас багтраа өвчнөөр өвчлөх эрсдэл нэмэгдэж, чонон хөрвөс, цочмог ринит үүсгэдэг.
- Титэм судасны мэс заслын өмнө болон дараа үүссэн өвдөлтийн эмчилгээнд (CABG)
- Зүрхний хүнд хэлбэрийн дутагдал, зүрхний дутагдал (NYHA Ⅱ~Ⅳ), зүрхний ишемийн өвчин, захын артерийн өвчин, тархины судасны эмгэгтэй өвчтөнүүд
- Бөөрний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүд
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай өвчтөнүүд
- Өмнө нь үрэвслийн эсрэг стероид бус эм хэрэглэсний улмаас ходоод гэдэснээс цус алдалт, цооролттой өвчтөнүүд