Аклавкеир (Aklavkeir)
Huazhong Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Ууж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мг + 62.5 мг / 5 мл, 60 мл · №1
Хэрэглэх заалт
- Амоксициллин, калийн клавуланат шахмалыг насанд хүрэгчид, хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын доод замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Амьсгалын дээд замын халдвар, дунд чихний үрэвсэл г.м: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Хамрын дайвар хөндийн үрэвсэл: B-лактамаза ялгаруулдаг H.influenzae бa M.catarrhalis-ын омгуудаар үүсгэгдсэн
- Арьс, арьсын дайврын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг S.aureus, E. coil & Klebsiella spp омгуудаар үүсгэгдсэн
- Шээс ялгаруулах замын халдварууд: B-лактамаза ялгаруулдаг E.coil & Klebsiella spp., бa Enterobacter spp. омгуудаар үүсгэгдсэн.
- Яс, үений халдвар: остеомиелит г.м
Эсрэг заалт
- Пенициллин, цефалоспорины бүлэг гм бета-лактамын цагираг агуулсан бэлдмэлд хэт мэдрэгшлийн өгүүлэмжтэй эмчлүүлэгчид хэрэглэж болохгүй.