Альбуман (Albuman)
Prothya Biosolutions Netherlands B.V
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20%-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Альбуминийг судсаар шингэлэлгүй эсвэл 5% глюкоз, натрийн изотоник уусмалаар хэрэглэхийн өмнө шингэлж тарьж хэрэглэнэ. Альбуминий 1 эзэлхүүн уусмалыг 4 эзэлхүүн глюкоз эсвэл натрийн изотоник уусмалаар шингэлэхэд цитратжуулсан сийвэнтэй бараг ойролцоо изотоник болон изо-осмотик уусмал үүсдэг. Цусны эзэлхүүн хэвийн өвчтөнд шингэлээгүй альбуминийг судсаар тарьж хэрэглэхдээ сийвэнгийн эзэлхүүнийг огцом нэмэгдүүлэхгүйн тулд удаанаар минутанд 1 мл байхаар тохируулж судсаар тарьж хэрэглэнэ.
- Гиповолюмийн шок: Цус алдалт, гэмтэл, мэс заслын дараахь цус алдалтаас үүссэн цусны эзэлхүүн буурсан шокийн үед альбуминыг эмчилгээнд хэрэглэнэ. Сэхээн амьдруулах эмчилгээнд альбуминыг хэрэглэж болох боловч юуны өмнө кристаллоид шингэнүүдийг сонгож хэрэглэнэ.
- Түлэгдэл: Альбуминыг хүнд хэлбэрийн түлэгдэл, биеийн гадаргуугийн 15-с дээш % түлэгдсэн тохиолдолд цусан дахь уургийн хэмжээ буурсан эсвэл сийвэнгийн эзэлхүүнийг тогтворжуулах зорилгоор 24 цагийн дотор тарьж хэрэглэнэ.
- Уургийн дутагдал: Сийвэнгийн уураг алдагдсанаас үүссэн уургийн дутагдалд альбуминыг хэрэглэнэ. Уураг алдагдах нь хоол боловсруулах эрхтэнүүдийн уураг шимэгдүүлэх үйл ажиллагаа алдагдсан, элэгний архаг эмгэгийн үед уураг нийлэгжилт алдагдах, архаг элэгний эмгэгүүдийн үед уураг ихээр шээсээр гадагшлах тохиолдолд үүснэ. Уургийн алдагдал, уураг багассанаас судасны дотоод шингэн эд завсар уруу шилжиж үүний хариуд давсны концентраци нэмэгдэх, усыг буцаан татах компенсацийн механизм явагдана. Альбумин цусны коллойд осмосын даралтыг нөхцөлдүүлэх бөгөөд шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд шээс гадагшлах явцыг дэмждэг.
- Хэвлийд шингэн хурах, хэвлий устах: Хэвлийн шингэнийг их хэмжээгээр гадагшлуулсан үед өвчтөнд зүрх-судасны үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор альбуминийг тарьж хэрэглэнэ.
- Сийвэн солих/диализ: Удаан хугацааны турш гемодиализ хийгдэж байгаа шоктой, даралт хэт буурах эрсдэлтэй өвчтөнд эсвэл даралт багатай цусны эзэлхүүн багатай их хэмжээний кристаллоид шингэн юүлэхэд дасан зохицохгүй шоктой болон даралт багатай диализ хийлгэж байгаа өвчтөнд тарьж хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний аюулгүй байдал
- Албурелийг шаардлагатай сийвэнг мэргэжлийн байгуулагуудаас тавьсан журмын дагуу доноруудыг байнгын хяналт шинжилгээнд хамруулдаг цусны төвийн түүхий эдийг ашиглаж үйлдвэрлэдэг. Доноруудын цусанд зарим халдварт өвчнүүдийн шинжилгээг заавал хийнэ. Зөвхөн HbsAg, HIVI, HIVII-н эсрэг биет, HCV RNA сөрөг донорын сийвэнг ашиглана.
- Үйлдвэрлэлийн явцад (60°-т 10 цаг) дулаанаар ариутгаж вирусийг идэвхигүйжүүлнэ. Үйлдвэрлэлийн дараа HIV, HBV, HCV, HAV вирусийн шинжилгээ хийж вирусийн халдваргүйг тогтооно. Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор үл мэдэгдэх халдвар, CJD (Creutzfeldt Jakob –н өвчин), урьд нь гарч байгаагүй вирус байж болох бүх боломж нөхцөлийг олж илрүүлэхийн тулд олон шат дараалсан арга хэмжээг авч явуулдаг. Үйлдвэрлэлийн процессийн үзүүлэлтүүд, шинж чанар, эцсийн бүтээгдэхүүний чанар стандартын шаардлага хангасан байна. Цусны донорын тухай мэдээлэл анхдагчаар сийвэнг нь үйлдвэрлэлд ашигласан үйлдвэрт 10 жилийн турш хадгалагдана.
Эсрэг заалт
- Идэвхтэй бодис буюу 6.1 хэсэгт жагсаасан туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэгшилт.
- 4 Хэрэглээний тусгай анхааруулга ба болгоомжлол:
- Ул мөрийг илрүүлэх:
- Биологийн эмийн бүтээгдэхүүнүүдийн ул мөрийг илрүүлэлтийг сайжруулахын тулд бүтээгдэхүүний нэр ба цувралын дугаарыг тодорхой бичсэн байх шаардлагатай.
- Харшилын буюу анафилаксийн төрлийн урвалууд таамаглагдвал тариаг яаралтай зогсоох шаардлагатай.
- Шок үүссэн тохиолдолд шокийн стандарт эмийн эмичлгээний арга хэмжээг авах хэрэгтэй.
- Альбуминыг гиперволеми бүхий өвчтөнд болгоомжтой хэрэглэх нь зүйтэй, учир нь түүний үр дагавар буюу цус шингэлэлт нь зарим нөхцөлд өвчтөнд өвөрмөц эрсдэл үүсгэж болох юм. Жишээлвэл тийм нөхцөлүүд нь:
- зүрхний үйл ажиллагааны тэнцвэржилт алдагдсан дутмагшил
- гипертензи
- улаан хоолойн варикоз
- уушгины хаван
- цусархаг диатез
- хүнд хэлбэрийн цус багадалт
- бөөрний ба бөөрний-дараах анури.
- Хүний альбумин 200гр/л бүтээгдэхүүний коллоид-осмотик үйлдэл нь цусны сийвэнгийхээс ойролцоогоор 4 дахин их.
- Тиймээс, концентрацижуулсан альбуминыг хэрэглэх үедээ өвчтөнийг шаардагдах хэмжээний шингэнээр хангаж байхад анхаарах хэрэгтэй.
- Өвчтөнийг цусны эргэлтийн хэт ачаалал ба гипергидрациас хамгаалахын тулд анхааралтай хянаж байх шаардлагатай.
- 200гр/л хүний альбумины уусмал нь 40гр/л хүний альбумины уусмалтай харьцуулвал харьцангуй бага электролиттой.
- Альбуминыг хэрэглэж байгаа үедээ өвчтөний электролитийн байдлыг (4.2 хэсэгт үзнэ үү) хянаж байх ёстой бөгөөд тухайлвал зохистой шатлалаар нөхөж байгаа буюу электролитийн тэнцвэрийг хадгалах г.м.
- Альбумины уусмалыг тарианы усаар шингэлж болохгүй бөгөөд учир нь энэ нь өвчтөнд гемолиз үүсгэж болох юм.
- Хэрэв ихээхэн эзэлхүүн бүхий альбумины уусмалыг хэрэглэвэл цус бүлэгнэлт ба гематокритийг хянаж байх шаардлагатай.
- Бусад цус орлогчдын зохистой буй эсэхэд анхаарлаа хандуулж байх хэрэгтэй (цус бүлэгнэлтийн хүчин зүйлс, электролитууд, тромбоуит ба эритроцит г.м.).
- Хэрэв тун ба дуслын хурд өвчтөний цусны эргэлтийн байдалд тохирхохгүй байвал гиперволеми үүсч болзошгүй.
- Эмнэлзүйн анхны шинж тэмдгүүд илрэнгүүт тухайлвал зүрх судасны ачаалал ихсэх (толгой өвдөх, амьсгаадах, буулгын венийн дүүрэлт ихсэх г.м.) буюу цусны даралт ихсэх, төвийн венийн даралт ихсэх ба уушги хавагнавал дуслыг яаралтай зогсоож, өвчтөний гемодинамикийн үзүүлэлтүүдийг сайтар хянах хэрэгтэй.
- Энэхүү эмийн бүтээгдэхүүнд 100ммоль/л (2.3гр/л) натри агуулагддаг:
- 50мл флаконд 115мг натри агуулагдах бөгөөд энэ нь ДЭМБ-н зөвлөдөг насанд хүрэгсдийн хоногийн дээд тун болох 2гр натрийн 6%-тэй тэнцэх юм.
- 100мл флаконд 230мг натри агуулагдах бөгөөд энэ нь ДЭМБ-н зөвлөдөг насанд хүрэгсдийн хоногийн дээд тун болох 2гр натрийн 12%-тэй тэнцэх юм.
- Өвчтөн хүнсний натрийн хэрэглээгээ хянау байхыг анхаарвал зохино.
- Хүний цус ба сийвэнгээс эмийн бүтээгдэхүүн бэлтгэн хэрэглэхийн улмаас үүс чболох халдвараас урьдчилан сэргийлэх стандарт арга хэмжээнүүд нь донороо сонгох, донорын ба сийвэнгийн халдварын өвөрмөц маркеруудыг хянах болон вирусыг идэвхгүйжүүлэх/арилгах үйлдвэрлэлийн үе шаттай үр дүнтэй арга хэмжээ авах зэрэг болно.
- Гэсэн хэдий ч хүний цус ба сийвэнгээс бэлтгэсэн эмийн бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх үед халдвар дамжихыг бүрэн үгүйсгэх боломжгүй.
- Мөн үтүүнчлэн лмэдэгдэх вирусууд ба бусад эмгэгтөрүүлэгчид шинэ тутам гарч ирж байгаа болно.
- Европийн фармакопейн батлагдсан аргачлалын дагуу үйлдвэрлэгдсэн альбуминаар вирусын халдвар дамжсан тухай мэдээлэгдээгүй байгаа болно.
- 5 Бусад эмийн бэлдмэлүүд ба эмийн хэлбэрүүдтэй харилцан нөлөөлөл:
- Хүний альбумин бусад эмийн бэлдмэлүүдтэй өвөрмөц харилцан нөлөөлөл үүсгэдэггүй.
- 6 Нөхөн үржихүйд, жирэмсэн ба хөхүүл үед үзүүлэх нөлөө: