Альбурел (Alburel)
Reliance Life Sciences PVT. Ltd
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20%-100 мл · №1
20%-50 мл · №1
Хэрэглэх заалт
- Альбуминийг судсаар шингэлэлгүй эсвэл 5% глюкоз, натрийн изотоник уусмалаар хэрэглэхийн өмнө шингэлж тарьж хэрэглэнэ. Альбуминий 1 эзэлхүүн уусмалыг 4 эзэлхүүн глюкоз эсвэл натрийн изотоник уусмалаар шингэлэхэд цитратжуулсан сийвэнтэй бараг ойролцоо изотоник болон изо-осмотик уусмал үүсдэг. Цусны эзэлхүүн хэвийн өвчтөнд шингэлээгүй альбуминийг судсаар тарьж хэрэглэхдээ сийвэнгийн эзэлхүүнийг огцом нэмэгдүүлэхгүйн тулд удаанаар минутанд 1 мл байхаар тохируулж судсаар тарьж хэрэглэнэ.
- Гиповолюмийн шок: Цус алдалт, гэмтэл, мэс заслын дараахь цус алдалтаас үүссэн цусны эзэлхүүн буурсан шокийн үед альбуминыг эмчилгээнд хэрэглэнэ. Сэхээн амьдруулах эмчилгээнд альбуминыг хэрэглэж болох боловч юуны өмнө кристаллоид шингэнүүдийг сонгож хэрэглэнэ.
- Түлэгдэл: Альбуминыг хүнд хэлбэрийн түлэгдэл, биеийн гадаргуугийн 15-с дээш % түлэгдсэн тохиолдолд цусан дахь уургийн хэмжээ буурсан эсвэл сийвэнгийн эзэлхүүнийг тогтворжуулах зорилгоор 24 цагийн дотор тарьж хэрэглэнэ.
- Уургийн дутагдал: Сийвэнгийн уураг алдагдсанаас үүссэн уургийн дутагдалд альбуминыг хэрэглэнэ. Уураг алдагдах нь хоол боловсруулах эрхтэнүүдийн уураг шимэгдүүлэх үйл ажиллагаа алдагдсан, элэгний архаг эмгэгийн үед уураг нийлэгжилт алдагдах, архаг элэгний эмгэгүүдийн үед уураг ихээр шээсээр гадагшлах тохиолдолд үүснэ. Уургийн алдагдал, уураг багассанаас судасны дотоод шингэн эд завсар уруу шилжиж үүний хариуд давсны концентраци нэмэгдэх, усыг буцаан татах компенсацийн механизм явагдана. Альбумин цусны коллойд осмосын даралтыг нөхцөлдүүлэх бөгөөд шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд шээс гадагшлах явцыг дэмждэг.
- Хэвлийд шингэн хурах, хэвлий устах: Хэвлийн шингэнийг их хэмжээгээр гадагшлуулсан үед өвчтөнд зүрх-судасны үйл ажиллагааг хэвийн байлгах зорилгоор альбуминийг тарьж хэрэглэнэ.
- Сийвэн солих/диализ: Удаан хугацааны турш гемодиализ хийгдэж байгаа шоктой, даралт хэт буурах эрсдэлтэй өвчтөнд эсвэл даралт багатай цусны эзэлхүүн багатай их хэмжээний кристаллоид шингэн юүлэхэд дасан зохицохгүй шоктой болон даралт багатай диализ хийлгэж байгаа өвчтөнд тарьж хэрэглэнэ.
- Бүтээгдэхүүний аюулгүй байдал
- Албурелийг шаардлагатай сийвэнг мэргэжлийн байгуулагуудаас тавьсан журмын дагуу доноруудыг байнгын хяналт шинжилгээнд хамруулдаг цусны төвийн түүхий эдийг ашиглаж үйлдвэрлэдэг. Доноруудын цусанд зарим халдварт өвчнүүдийн шинжилгээг заавал хийнэ. Зөвхөн HbsAg, HIVI, HIVII-н эсрэг биет, HCV RNA сөрөг донорын сийвэнг ашиглана.
- Үйлдвэрлэлийн явцад (60°-т 10 цаг) дулаанаар ариутгаж вирусийг идэвхигүйжүүлнэ. Үйлдвэрлэлийн дараа HIV, HBV, HCV, HAV вирусийн шинжилгээ хийж вирусийн халдваргүйг тогтооно. Бүтээгдэхүүний аюулгүй байдлыг баталгаажуулах зорилгоор үл мэдэгдэх халдвар, CJD (Creutzfeldt Jakob –н өвчин), урьд нь гарч байгаагүй вирус байж болох бүх боломж нөхцөлийг олж илрүүлэхийн тулд олон шат дараалсан арга хэмжээг авч явуулдаг. Үйлдвэрлэлийн процессийн үзүүлэлтүүд, шинж чанар, эцсийн бүтээгдэхүүний чанар стандартын шаардлага хангасан байна. Цусны донорын тухай мэдээлэл анхдагчаар сийвэнг нь үйлдвэрлэлд ашигласан үйлдвэрт 10 жилийн турш хадгалагдана.
Эсрэг заалт
- Хүнд хэлбэрийн цус багадалт, зүрхний алдагдалтай өвчтөнд хэвийн эсвэл ихэссэн судасны дотоод эзэлхүүнтэй тохиолдолд эсрэг заалттай. Альбумины бэлдмэлд харшилтай өвчтөнд эсрэг заалттай.
- Савлагаа:
- Албурел нь 20% -н 100 мл-н 20 г альбумин агуулсан, 50 мл-н 10 г альбумин агуулсан 2 хэлбэрээр савлагдсан.