Алекаст (Alekast)
İlko İlaç Sanayi ve Ticaret A.Ş.
Эмийн хэлбэр
Зажилдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
4 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
15-аас дээш насны өсвөр үеийнхэн ба насанд хүрэгсдэд зориулсан бэлдмэл.
Ууж хэрэглэхэд зориулсан нимгэн бүрхүүлтэй шахмал.
Лейкотриены рецепторыг хориглогч
- Монтелукаст бэлдмэл нь үрэвслийн тодорхой медиаторуудын (лейкотриен) холбогдолтыг хориглодог. Лейкотриенүүд нь уушгин дахь агаар дамжуулах замыг нарийсгаж хавагнуулах ба мөн харшлын шинжийн шалтгаан болдог..
- Монтелукаст бэлдмэл лейкотриенийг хориглосноор гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгийг багасгах ба гуурсан хоолойн багтрааг хянахад тусална. Түүнчлэн улирлын хамааралт харшлын шинж тэмдгийг (улирлын хамааралт харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, өвсний халуурал) багасгана.
- Эмчлэгч эмч таньд Монтелукаст бэлдмэлийг өдөр болон шөнө илрэх гуурсан хоолойн багтрааны шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэхийг зөвлөнө.
-
- Монтелукаст бэлдмэлийг багтрааны шинж тэмдэг өмнөх хэрэглэсэн эмэнд хангалттай хянагдахгүй байгаа үед болон мөн нэмэлт эмчилгээ хийх шаардлагатай өвчтөнд хэрэглэнэ.
- Монтелукаст бэлдмэл нь биеийн хүчний ачааллын улмаас амьсгалын зам нарийсахаас сэргийлэхэд тусална.
- Монтелукаст бэлдмэл нь түүнчлэн гуурсан хоолойн багтрааны эмчилгээнд уг бэлдмэлийг хэрэглэж байгаа өвчтөний улирлын хамааралт харшлын шинж тэмдгийг багасгадаг.
- Эмчлэгч эмч гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэг ба хүндийн зэргээс хамаарч Монтелукаст бэлдмэлийг хэрхэн хэрэглэхийг шийднэ.
Гуурсан хоолойн багтраа гэж юу вэ?
- Гуурсан хоолойн багтраа бол архаг явцтай өвчин. Гуурсан хоолойн багтраанд:
-
- Амьсгалын зам нарийссаны улмаас амьсгалахад бэрхшээлтэй болох. Уг амьсгалын замын нарийсал нь янз бүрийн нөхцөлд үзүүлэх хариу урвалыг улам дордуулж эсвэл сайжруулж болдог.
- Тамхи татах, цэцгийн тоос, хүйтэн агаар, дасгал хөдөлгөөн зэрэг олон зүйлд амьсгалын зам мэдрэг болох.
- Амьсгалын зам хавагнах (үрэвсэл).
- Гуурсан хоолойн багтрааны шинж тэмдэгт: ханиалгах, шуугиантай амьсгалах, цээж давчдах.
Улирлын хамааралт харшил гэж юу вэ?
- Улирлын хамааралт харшил (улирлын хамааралт харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, өвсний халуурал хамаарна) гэдэг нь агаарт буй мод, өвс ногоо, ургамлын тоосноос үргэлж үүсдэг харшлын урвал.
- Улирлын хамааралт харшлын шинж тэмдэгт хамар битүүрэх, хамар загатнах, найтайлгах, нус гоожих, нүд улайх, загатнах, хавдах.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэг бодист харшилтай байх эсвэл “Найрлага” хэсэгт заагдсан бодист харшилтай тохиолдолд хэрэглэхийг хориглоно.