Алергозол-Ди Эф нүд/хамрын дусаалга (Alergozol-DF Eye/Nasal)
Too "Dosfarm"
Эмийн хэлбэр
Нүд / хамрын дусаалга
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
0.03%-10 мл · №1
0.06 % - 10 мл · №1
Хэрэглэх заалт
- Улирлын болон жилийн турш сэдэрдэг харшлын шалтгаант нүдний салстын үрэвслийн үед хэрэглэнэ.
- Хамрын салстын цочмог үрэвслийн үед хэрэглэнэ.
- Харшлын шалтгаант хамар болон хамрын дайвар хөндийн үрэвслийн үед хэрэглэнэ.
- Хамрын салстын судас хөдөлгөөний шалтгаант харшлын үрэвслийн үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Нүдний салстын ксероз, Съегрены хам шинж, нүдний салст ба эвэрлэгийн хуурай үрэвсэлтэй үед хэрэглэхгүй.
- Хаалттай өнцөгт глаукомын үед хэрэглэхгүй.
- Артерийн даралт ихсэх, тахикарди, хүнд атеросклероз, чихрийн шижин, түрүү булчирхайн хоргүй томрол эсвэл гипертиреозын үед хэрэглэхгүй.
- Моноаминооксидазын дарангуйлагчтай хамт болон түүнийг зогсоосноос хойш 14 хоногийн дотор хэрэглэхгүй.
- 0.03%-ийн уусмалыг 2-оос доош насны, 0.06%-ийн уусмалыг 18-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй.