Opens in a new tab
Нэвтрэх
  • Алфакайн 100 (Alfakain 100)

    DFL INDÚSTRIA E COMÉRCIO S/A
    Эмийн хэлбэр
    Тарилгын уусмал
    Жор бичих эмчийн ангилал
    Эмнэлгийн нөхцөлд хэрэглэнэ
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    2%-1.8 мл · №50
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Бүтээгдэхүүнийг шүдний ерөнхий эмчилгээ, олон шүд авахуулах, хиймэл шүд хийх, шүдний сувгийн болон тулгуур эдийн эмчилгээ хийх зэрэг энгийн болон төвөгтэй ажилбаруудын үед мэдрэлийн хориг (дамжуулалтын) эсвэл нэвчүүлэх мэдээгүйжүүлэлтийн аргаар хэсгийн мэдээгүйжүүлгийн үед хэрэглэнэ.
    • ҮР ДҮНТЭЙ БАЙДАЛ
    • Захын мэдрэлийн системийн аксоноор сэрэл дамжилтыг хориглож мэдээ алдуулалтыг үнэлэх зорилгоор хэд хэдэн эмнэлзүйн судалгаа хийгдсэн ба судас агшаагч бодистой хэрэглэх үед мэдээ алдуулалт үр дүнтэй байсан:
    • (Friedman, P.M.: Хэсэг газарт мэдээгүйжүүлэгч эмүүдийн харьцуулсан судалгаа, Dermatol Surg 25:12, 1999/Buckley, J.A.; Ciancio, S.G.; Mc Mullen, J.A.: Тулгуур эдийн мэс ажилбарын үед эпинефрин бүхий хэсгийн мэдээгүйжүүлэгч эмийн үр нөлөөний судалгаа, J. Periodontol 55:653- 657, 1984)
    • (Jacob, W.: Хэсгийн мэдээгүйжүүлэгчид ба судас агшаах бодисын нэмэлтээр хэрэглээнд гарсан үр дүн, Newslett Int Fed Dent Anesthesiol Soc 2(1):3, 1989/Bennett, C.R.: Monheim's “Шүдний практикт хэсгийн мэдээгүйжүүлэх эмийн өвдөлтийн хяналт”, ed 7, St. Louis, 1983, Mosby-Year Book).
    • Лидокаин гидрохлорид
    • Ангилал: Амидын бүлэг
    • Бусад нэршил: Ксилокаин
    • Химийн томьёо: 2-Диэтиламино 2’, 6-ацетоксилидид гидрохлорид.
    • Эмийн үйлдлийн хүч: 2 (прокаин=1)
    • Хоруу чанар: 2 (прокаинтай харьцуулсан үр дүн)
    • Эмийн үйлдлийн механизм: Мэдрэлийн ширхэгийн мембраныг бэхжүүлж, сэрэл үүсэх, дамжуулахад шаардлагатай ионы урсгалыг дарангуйлах замаар хэсгийн мэдээ алдуулалтыг идэвхжүүлнэ.
    • Амидын бүлгийн мэдээгүйжүүлэлтийн эмэнд эсвэл эмийн найрлага дах бусад бодист хэт мэдрэгшилтэй өвчтөнд, мөн фенотиазин, сэтгэл гутралын эсрэг гурван цагирагт эм, МАО дарангуйлагч зэрэг цусны даралт өөрчилдөг эм хэрэглэсэн өвчтөнд АЛФАКАИН-ыг хэрэглэхийг хориглоно.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !