Алинамин Эйф50 (Alinamin Ejf50)
Takeda Teva Pharma Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг-20 мл · №50
Хэрэглэх заалт
- Витамин В1-ийн дутагдлын эмчилгээ болон урьчилан сэргийлэлт
- Витамин В1-ийн хэрэгцээ их боловч хоол хүнсээр хангалттай авч чадахгүй байгаа тохиолдол (хэрэгцээ их өвчнүүд, гипертироидизм, жирэмсэн эмэгтэй,хөхүүл эх, ачаалал ихтэй биеийн хүчний ажил гэх мэт)
- Вернекийн энцефалопати
- Бериберигээс үүдэлтэй зүрхний эмгэг
- Витамин В1-ийн дутагдал болон бодисын солилцооны өөрчлөлтөөс үүдэлтэй дараах шинж тэмдгүүд:
- Мэдрэлийн өвдөлт (невральги)
- Булчингийн өвдөлт, үе мөчний өвдөлт (артральги)
- Захын мэдрэлийн үрэвсэл, захын мэдрэлийн саажилт
- Миокардийн бодисын солилцооны эмгэгшил
- Өтгөн хатах зэрэг ходоод-гэдэсний эмгэгшилүүд
- Мэс ажилбарын дараах гэдэсний саажилт.
- Витамин В1-ийн дутагдал болон бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалсан хэмээн таамаглагдаж буй дээрх шинж тэмдгүүдийн үед 1 сар хэрэглэхэд үр дүнгүй гараагүй тохиолдолд хэрэглэхээ зогсооно.