Алвовизан (Alvovizan)
Haupt Pharma Munster GmbH
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
2 мг · 168 шахмал
2 мг · 28 шахмал
2 мг · 84 шахмал
2 мг · 28 шахмал
2 мг · 84 шахмал
Хэрэглэх заалт
- Эндометриозын эмчилгээ.
Эсрэг заалт
- Алвовизан® эмийг хэрэглэх нь доор дурдсан нөхцөл /өвчин/ эрсдэлт хүчин зүйлүүд байгаа тохиолдолд эсрэг заалттай байдаг бөгөөд эдгээрийн зарим нь зөвхөн гестаген агуулсан бүх эмэнд нийтлэг байдаг.
- Венийн цочмог тромбофлебит, венийн тромбоэмболизм (ВТЭ).
- Одоогийн болон атеросклерозын судасны гэмтэл дээр үндэслэсэн зүрх, артерийн өвчлөлийн өгүүлэмжтэй (миокардийн шигдээс, тархины цусан хангамжийн дутагдал, зүрхний титэм судасны өвчин гэх мэт).
- Ангиопати бүхий чихрийн шижин.
- Одоогийн болон элэгний үйл ажиллагааны шинжилгээ хэвийн болоогүй элэгний хүнд хэлбэрийн өвчлөлийн өгүүлэмжтэй.
- Элэгний хавдар одоо болон өвчний түүхэнд (хоргүй эсвэл хортой).
- Бэлэг эрхтнүүд ба хөхний булчирхайн даавараас хамааралтай хорт хавдар оношлогдсон буюу сэжиглэгдсэн.
- Үл мэдэгдэх шалтгаанаар үтрээнээс цус гарах.
- Анамнезд жирэмсэн эмэгтэйчүүдийн холестатик шарлалт.
- Диеногест эсвэл туслах бүрэлдэхүүн бодист хэт мэдрэг байдал.
- Жирэмслэлт ба хөхүүл.
- Удамшлын гаралтай лактоз үл тэвчих, лактазын дутагдал, глюкоз-галактозын шингээлт алдагдах.
- 12 нас хүртэл (сарын тэмдэг ирэхээс өмнө).
- Хэрэв эдгээр нөхцөл байдал / өвчин / эрсдэлт хүчин зүйлсийн аль нэг нь эмийг хэрэглэх явцад үүссэн бол эмийг даруй зогсоох хэрэгтэй.