Амин хүчил (Amin khuchil)
Cisen Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мл · №1
Хэрэглэх заалт
- Нийлмэл амин хүчлийн тарилгыг их хэмжээний өөх тосны хуримтлалтай өвчтөнд богино хугацааны эмчилгээ тохиромжгүй, ууж хэрэглэх шим тэжээлийг хэрэглэх боломжгүй, хүсэхгүй эсвэл хангалтгүй байгаа үед шим тэжээлийг хангах зорилгоор азотын эх үүсвэр болгон хэрэглэнэ.
- Зөвлөх тун
- Хэрэв өвчтөн удаан хугацааны турш хоол боловсруулах замаар шим тэжээлээ авах боломжгүй байвал экзоген илчлэг бүхий тарьж хэрэглэх нийт шим тэжээл (total parenterial nutrition)-ийг хэрэглэх талаар анхаарч үзэх хэрэгтэй. 10% нийлмэл амин хүчлийн тарилгын хоногийн нийт тунг өвчтний бодисын солилцооны хэрэгцээ ба эмнэлзүйн хариу үйлдлээс хамаарч тогтооно. Хувь хүний азотын хэрэгцээг тодорхойлохын тулд азотын тэнцвэр ба нарийн тогтоосон биеийн жин, зүгшрүүлсэн шингэний тэнцвэр зэргийг тогтоох нь хамгийн сайн аргууд юм. Хоол тэжээлээр авах уургийн зөвлөх хэмжээ нь насанд хүрэгсдэд ойролцоогоор биеийн жингийн нэг кг тутам 0.75г харин нярай хүүхдэд ойролцоогоор биеийн жингийн нэг кг тутам 1.68г байна. Гэвч бэртэл гэмтэлтэй эсвэл шим тэжээлийн дутагдалтай өвчтний уураг болон илчлэгийн хэрэгцээ ихэссэн байж болзошгүйг анхаарах хэрэгтэй. Хангалттай хэмжээний илчлэгтэй насанд хүрэгсдэд хэрэглэх амин хүчлийн хоногийн тунг биеийн жингийн нэг кг тутам ойролцоогоор 1.0-1.5г-аар тооцох нь уургийн хэрэгцээг хангах мөн азотын эерэг тэнцвэрийг нэмэгдүүлэхэд ерөнхийдөө хангалттай юм. Бэртэл гэмтэл эсвэл уураг илчлэгийн дутагдлын эмчилгээний эхэн үед эмчилгээнд үзүүлэх өвчтний зохих хариу үйлдлийг дэмжихийн тулд уургийг өндөр тунгаар харгалзах хэмжээний нүүрс устай хамт хэрэглэх шаардлагатай. Тунгийн зохистой хэмжээг тохируулахын тулд эмчлэгдэж буй өвчний хүнд хөнгөний зэргийг анхаарч үзэх хэрэгтэй. Ингэж өндөр тунгаар хэрэглэхэд ялангуяа нярай хүүхдэд лабораторийн шинжилгээг илүү олон удаа хийх хэрэгтэй. Энэхүү бэлдмэлийг хоногт биеийн жингийн нэг кг тутам 1.0-1.7г нэмэлт илчлэг ба амин хүчил хэрэглээгүй хангалттай шим тэжээлтэй өвчтөнд уураг нөөцлөх зорилгоор хэрэглэхэд азотын алдагдлыг багасгаж биеийн уургийг нөөцлөх хэрэгтэй. Хэрэв бэлдмэлийг 10-15мг тунгаар 3-аас дээш хоног хэрэглэхэд цусан дахь мочевины хоногийн хэмжээ ихэсвэл уураг нөөцлөх эмчилгээг зогсоох шаардлагатай бөгөөд уургийн бус илчлэгийн субстрат бүхий дэглэмээр солих хэрэгтэй. Сийвэн дэх калийг зохих түвшинд барихын тулд анхаарал болгоомжтой байх шаардлагатай. Эмнэлзүйн үр нөлөө илэртэл хоногт 60-180мЭкв хэмжээтэй калийг хэрэглэсэн. Өвчтний хэрэглэсэн нүүрс усны хэмжээ болон түүний бодисын солилцоонд үндэслэн энэхүү электролитийн тарилгад нэмж хийх хэмжээг ихэсгэх шаардлага гарч болзошгүй. Шингэний хязгаарлалт (жишээ нь, бөөрний үйл ажиллагааны дутмагшил) бүхий өвчтний уургийн хэрэгцээг хангахын тулд энэхүү тарилга нь концентрацитай амин хүчил агуулна. Хоногт хэрэглэхийг зөвшөөрсөн эзэлхүүнийг өвчтний шингэний тэнцвэрт байдлын хэрэгцээнд үндэслэн тогтооно. Цусны осмосжилт болон цусны сийвэн дэх электролитийн концентрацийн хэлбэлзлээс урьдчилан сэргийлэхийн тулд онцгой анхааралтай байх шаардлагатай. Шингэний хязгаарлалттай өвчтөнд шим тэжээлийг венийн судсаар тарьж хэрэглэхэд тогтмол хянах шаардлагатай. Энэхүү тарилгыг хэрэглэж буй өвчтөнг тогтмол хянах (анхааралтай) мөн электролитийн хэрэгцээг хувь хүн бүрт тооцоолох шаардлагатай. Хоногт хэрэглэх шингэний хэрэгцээг хангахын тулд амин хүчлийн уусмалын эзэлхүүнийг нүүрс усгүй эсвэл нүүрс-ус агуулсан электролитийн уусмал нэмэх замаар ихэсгэж хэрэглэх боломжтой юм. Амин чухал витаминууд, нэмэлт электролитууд мөн микро элементүүдийг зохих хэмжээгээр хэрэглэх шаардлагатай. Шим тэжээлийг удаан хугацаагаар (5-аас дээш хоног) тарьж хэрэглэх үед амин чухал өөхний хүчлийн дутагдал (EFAD)-аас урьдчилан сэргийлэхийн тулд өөх тосны эмульстэй хамт хэрэглэх хэрэгтэй. Өөх тос агуулаагүй шим тэжээлийн тарилга хэрэглэж буй өвчтөнд амин чухал өөхний хүчлийн дутагдал (Essential fatty acid deficiency)-ын шинж тэмдэг илэрсэн эсэхийг цусны сийвэн дэх липидүүдийн хэмжээг хянах замаар тодорхойлно.
Эсрэг заалт
- Энэхүү бэлдмэлийг элэгний кома эсвэл азотын ашиглалт алдагдах зэрэг бодисын солилцооны алдагдалтай өвчтөнд хэрэглэхийг хориглоно.