Амин хүчлийн (Amin khuchliin)
Sichuan Kelun Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5%-250 мл · №1
Хэрэглэх заалт
- Амин хүчлийн тарилгын шингэнийг амин хүчлийн дутагдлаас болж биеийн бодисын солилцоо алдагдсан, уураг хангалттай авч чадахгүй байгаа болон уургийн шимэгдэлт муудсан үед хэрэглэнэ. Мөн мэс заслын дараах тэжээлийг сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Амин хүчлийн тарилгын шингэнийг эмчилгээ авахгүй байгаа анури, элэгний кома, элэг, бөөрний хүнд дутмагшил, хүнд хэлбэрийн уреми, амин хүчлийн солилцооны хямрал, уусмалын найрлага дахь амин хүчилд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Хүнд хэлбэрийн ацидоз болон зүрхний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хийх хэрэгтэй.
- Бусад эмтэй харилцан үйлчлэх
- Зарим нэмэлт эмүүд таарахгүй байх тохиолдолд эм зүйн мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Нэмэлт эм холих тохиолдолд асептик техникийг сайн баримталж хийнэ. Сайтар холино. Хадгалж болохгүй.