Аминокапроны хүчил 5% (Aminocaproic Acid 5%)
Айвико тарилгын шингэний үйлдвэр
Эмийн хэлбэр
Тарилгын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
5%-100 мл · №1
Хэрэглэх заалт
- Эхэс хугацаанаасаа эрт ховхрох болон амьгүй ураг хэвлийд удахтай холбоотой умайн цус алдалтын үед хэрэглэнэ.
- Уушги, бамбай булчирхай болон түрүү булчирхайн мэс заслын дараах цус алдалтын үед хэрэглэнэ.
- Элэгний өвчин, нойр булчирхайн цочмог үрэвсэл болон төлжилт багассанаас үүссэн цус багадалттай холбоотой цус алдалтын үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлд хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Гиперкоагуляци, тромбофлебит, судсанд цус түгмэл бүлэгнэх хам шинж болон тромбозын үед хэрэглэхгүй.
- Бөөрний өвчин, гематури болон тархины цусан хангамжийн алдагдалтай үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.