Аминокомплекс 18АА-1 (Aminokompleks 18AA-1)
Cisen Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мл · №1
Хэрэглэх заалт
- Аминхүчлийн бэлдмэл. Хагалгааны өмнө болон дараах өвчтөнүүдийн хоол тэжээлийн байдлыг сайжруулах болон янз бүрийн шалтгаантай цусны уургийн дутагдалтай өвчтөнүүдэд хэрэглэнэ.
- Зөвлөмжит тун
- (1) Насанд хүрэгсдэд захын венийн судсанд ихэвчлэн хоногт 250-750мл-ийг венийн судсанд удаан тарина. Дуслын хурд ойролцоогоор цагт 10г аминхүчил (энэ бүтээгдэхүүний 100мл) байх ба нэг минутанд ойролцоогоор 25 дуслыг удаан дусаана. Настай болон хүнд өвчтэй хүмүүст маш удаан дусаах хэрэгтэй. Амин хүчлийн шингээлтийг сайжруулахын тулд глюкозын уусмал эсвэл өөх тосны цийдмэгтэй хамт хэрэглэнэ.
- (2) Төвийн венийн судсанд тарих тохиолдолд насанд хүрсэн хүнд ерөнхий парентерал хооллолтыг дэмжих хэлбэртэй нь уялдуулан хоногт 500-750мл-ийг глюкоз, өөх тосны цийдмэг болон бусад тэжээлийн бодистой хольж улмаар төвийн эсвэл захын венийн судсанд (16-24 цаг үргэлжлүүлэн) дусаах ба хүний нас, шинж тэмдэг, биеийн жин болон бусад хүчин зүйлээс хамаарч эмчийн зөвлөгөөгөөр тунг ихэсгэж эсвэл багасгаж болно.
Эсрэг заалт
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдал, бөөрний хүнд хэлбэрийн дутагдал, уреми, аминхүчлийн солилцооны алдагдлын өвчний үед хэрэглэхгүй.