Аминокомплекс 20АА (Aminokompleks 20AA)
Cisen Pharmaceutical Co.,Ltd
Эмийн хэлбэр
Дуслын шингэн
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мл · №1
Хэрэглэх заалт
- Элэгний хүнд хэлбэрийн дутагдалтай болон элэгний шалтгаантай энцефалопати үүсэх магадлалтай эсвэл үүсч эхэлсэн хүнд аминхүчлээр хангах зорилгоор хэрэглэнэ.
- Тугнах хэлбэр ба хүчин чадал
- Ranscentral венийн судсанд хийх дусал.
- Насанд хүрэгсэд:
- Эмийн бэлдмэлийг хувь хүний хэрэгцээнээс хамаарч өгнө.
- Стандарт эмчилгээний тун: Биеийн жинд 7-10мл/кг/хоног, энэ нь 0,7-1,0г аминхүчил/кг/БЖ/хоногтой тэнцэнэ.
- Хамгийн дээд тун: Биеийн жинд 15мл/кг/хоног, энэ нь 1,5г аминхүчил/кг/БЖ/хоногтой тэнцэнэ.
- Дусаах хурд:
- Элэгний ком
- Элэгний комд байгаа өвчтөнд эмчилгээний эхний шатыг эхнийй үр дүн илэртэл түргэсгэж болно.
- Жишээ нь 70кг жинтэй өвчтөнд:
- 1-2 цаг: 150 мл/цаг (2мл/кг БЖ/цаг)
- 3-4 цаг: 75 мл/цаг (1мл/кг БЖ/цаг)
- 5 дахь цагаас эхлээд: 45мл/цаг (0,6мл/кг БЖ/цаг)
- Барих эмчилгээ/ парентераль хооллолт
- 45-75 мл / ц эсвэл 0.6-10 мл/кг БЖ/цаг.
Эсрэг заалт
- Эмийн бэлдмэлийн идэвхитэй үйлчлэгч эсвэл нэмэлт бодисуудад эсвэл савны найрлагад байгаа бодист хэт мэдрэгшилтэй.
- Элэгний бус шалтгаантай аминхүчлийн солилцооны алдагдалтай. Гемодинамикийн тогтворгүй байдал (тураал эсвэл оврогын байдалд байгаа), эдийн гипокси, бодисын солилцооны хүчилшил, цус шүүх эсвэл гемодиализ хийлгэх боломжгүй байдалтай хавсарсан. Бөөрний дутагдал, шингэн баригдах, уушигны цочмог хаван, зүрхний дутагдлын ээнэгшил алдагдах. Энэ бүтээгдэхүүний найрлагад байгаа нэгдлүүд нь бодисын солилцооны хүнд хэлбэрийн өвчин үүсгэж болох тул хэрэглэх заалтаас бусад заалтаар хэрэглэхийг хатуу хориглоно.