Аминокомплекс Л (Aminokompleks L)
Chong Kun Dang Pharmaceutical Corp
Эмийн хэлбэр
Тарилгын уусмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
250 мл · №1
Хэрэглэх заалт
- Хоол боловсруулах замын өвчин эмгэгийн улмаас ходоод, нарийн гэдэсний замаар хоол боловсруулж шимэгдүүлж чадахгүй байгаа хүүхдэд энэ бэлдмэлийг хэрэглэхэд их тохиромжтой.
- Янз бүрийн өвчний шалтгаантай гипопротеинемитэй хүүхдүүдэд тохиромжтой.
- Хүнд хэлбэрийн гэмтэл, түлэгдэлт, үжил болон дотоод азотын тэнцвэр алдагдах өвчтэй хүүхдүүдэд тохиромжтой
- Дахилтат суулгалт болон мальабсорбцийн хамшинжтэй хүүхдүүдэд тохиромжтой.
- Дутуу төрсөн болон бага жинтэй нярайн парентерал хооллолтонд тохиомжтой.
Эсрэг заалт
- Элэгний оврого
- Бөөрний үйл ажиллагааны хүнд явцтай өөрчлөлт, цусан дахь азотын хэмжээ ихэссэн үед
- Азотын хэрэглээний хамааралтай бодисын солилцооны эмгэг
- Уушигны хаван
- Шээсний ялгаралт багасах, шээсгүйдэх
- Цусан дахь натри, хлорын хэмжээ ихсэх буюу шүлтшилт
- Гипотоник дегидратаци
- Хүчилшилт, метилийн спиртийн хордлого
- Фруктоз-д төрөлхийн мэдрэг хүмүүс
- Зүрхний шигдээсийн өгүүлэмжтэй өвчтөн
- Зүрхний тосгуур-ховдлын хориг, булчин сульдах эмгэг
- Зүрхний булчингийн шигдээсний өгүүлэмжтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.