Амокси-БКРС (Amoxi)
BKRS Pharma Pvt.Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг · 10 капсул
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Амоксициллинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн нянгийн гаралтай халдварууд болох амьсгалын зам, дунд чих болон шээсний замын халдварын эмчилгээнд хэрэглэнэ.
- Амьсгалын замын халдвар – хатгалгаа, бронхит
- Дунд чихний үрэвсэл
- Шээсний замын халдвар – Давсагны үрэвсэл (цистит), пиелонефрит
- Цөс, хэвлийн хөндийн халдвар
- Бэлгийн замын халдвар
- Заг хүйтэн
- Цусан халдвар
- Нянгийн эндокардит
- Арьс, зөөлөн эдийн халдвар
- Менингит (эмчийн зөвлөмжийн дагуу)
- Гэдэсний халдвар (балнад, сальмонеллёзийн халууралтын үед эмчийн зөвлөмжийн дагуу)
- Шүдний буглаа (мэс ажилбарын туслах эмчилгээнд)
- Үйл ажиллагаатай холбоотойгоор (жишээ нь) нянгийн эндокардит үүсэх эрсдэлтэй өвчтөнд бактериеми үүсэхээс урьдчилан сэргийлэх.
Эсрэг заалт
- Пенициллиний бүлгийн бэлдмэлд хэт мэдрэг хүмүүст болон бусад бета-лактамын бүлгийн антибиотик (цефалоспоринууд гэх мэт)-т хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг хориглоно.
- Мөн халдварт мононуклеозын үед амоксициллинаас үүдэлтэй арьсны тууралт үүсэх эрсдэлтэй тул хэрэглэж болохгүй.