Амоксициллин НСПС (Amoxicillin NCPC)
North China Pharmaceutical Group Formulation Co.,Ltd
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
A, B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Түүнд мэдрэг пенициллиназ үүсгэдэггүй нянгаар үүсгэгдсэн дараах халдваруудын үед хэрэглэнэ. Үүнд:
- Гүйлсэн булчирхайн үрэвсэл, гуурсан хоолойн үрэвсэл, уушгины хатгалгаа
- Дунд чихний үрэвсэл,: Бөөрний тэвшинцэрийн үрэвсэл, давсагны үрэвсэл, шээсний сүвний үрэвсэл
- Арьсны идээт үрэвсэл, тариг, мундас,: Заг хүйтэн
- Өвөрмөц бус үүсгэгчээр үүссэн шээсний сүвний үрэвсэл
- Гэдэсний халдварт хижгийн халууралт,: Ходоод-гэдэсний үрэвсэл зэрэг болно.
Эсрэг заалт
- Пенициллинууд буюу цефалоспорины бүлгийн аль нэгэн бэлдмэлд харшилтай өвчтөн
- Халдварт мононуклеозтой амоксициллин хэрэглэхэд арьсанд тууралт гарсан өвчтөн, тунгалагийн булчирхайн лейкеми болон аллопуринол эмчилгээтэй гиперурикемитэй өвчтөнд арьсанд тууралт гарах эрсдэл ихэсдэг болно.