Амоксиклав 2х (Amoxiclav 2x)
Lek Pharmaceuticals d.d., Prevalje
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
B, C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
875 мг + 125 мг
ЭМД-ийн хөнгөлөлт
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Амоксиклавыг насанд хүрэгсэд болон хүүхдийн дараах халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ
- бактериар үүсгэгдсэн цочмог синусит (шаардлагын хэмжээнд оношлогдсон)
- дунд чихний цочмог үрэвсэл
- архаг бронхитын сэдрэл (шаардлагын хэмжээнд оношлогдсон)
- “эмнэлгээс гадуур” уушгины хатгалгаа
- давсагны үрэвсэл
- пиелонефрит
- арьс болон зөөлөн эдийн халдвар, тухайлбал арьсан доорх өөхлөг эдийн үрэвсэл, амьтанд хазуулсан шарх, шүдний шалтгаант тархмал флегмонт хүнд хэлбэрийн буглаа
- яс ба үе мөчний халдвар, тухайлбал остеомиелит.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч ба туслах бодист, түүнчлэн бүх пенициллины бүлэгт хэт мэдрэгшилтэй байх.
- Бусад беталактамын бэлдмэлүүдэд (жишээлбэл: цефалоспорин, карбапенем, монобактам) хүнд хэлбэрийн цочмог хэт мэдрэгшлийн урвал (жишээлбэл: анафилакси) илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн.
- Амоксициллин/клавуланы хүчлийг хэрэглэхэд шарлалт болон элэгний бусад өөрчлөлт илэрч байсан өгүүлэмжтэй бол.