Аскорбины хүчил 50 мг шахмал (Ascorbic Acid 50 mg Tablets) – Тавин-Ус фарм
Тавин-Ус фарм эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг · 10×10 шахмал
Хэрэглэх заалт
- Аскорбины хүчлийн дутагдал, гемофили, цус шүүрэлтийн диатез болон янз бүрийн цус алдалтын үед хэрэглэнэ.
- Туяаны өвчин, халдварт өвчин, хордлого болон цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмийн тун хэтэрсэн үед хэрэглэнэ.
- Элэгний өвчин, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати болон Аддисоны өвчний үед хэрэглэнэ.
- Удаан эдгэрдэг шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох болон ам гэмтэх үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Цусны бүлэгнэлт ихэссэн, тромбоз эсвэл тромбофлебиттэй үед хоногт 0.2 г-аас их тунгаар хэрэглэхгүй.