Аскорутин 50 мг + 20 мг
Тавин-Ус фарм эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг + 20 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- С болон Р аминдэмийн дутагдал, хялгасан судасны нэвчимтгий чанар ихэссэн үед хэрэглэнэ.
- Гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт болон туяаны өвчний үед хэрэглэнэ.
- Халдварт өвчин, хордлого болон цусны бүлэгнэлтийг бууруулдаг эмийн тун хэтэрсэн үед хэрэглэнэ.
- Элэгний өвчин, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати болон Аддисоны өвчний үед хэрэглэнэ.
- Удаан эдгэрдэг шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох болон ам гэмтэх үед хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсэгт хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Цусны бүлэгнэлт ихэссэн, тромбоз эсвэл тромбофлебиттэй үед хоногт 3 шахмалаас их тунгаар хэрэглэхгүй.