Асиглия (Asiglia)
KRKA d.d., Novo Mesto
Эмийн хэлбэр
Хальсан бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · 28 шахмал
Хэрэглэх заалт
- Асиглия® нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд (18-аас дээш насны) дан (нэг эмээр эмчлэх) болон хавсарсан эмчилгээнд (бусад эмтэй хавсарч) хэрэглэхэд зориулагдсан.
- Дан эмчилгээ
- Асиглия® нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд цусан дах сахарын хэмжээг бууруулах хоолны дэглэм, дасгалын нэмэлт хэрэгсэл болгон зөвлөдөг.
- Хосолсон эмчилгээ
- Метформинтой хавсарсан эмчилгээ
- Асиглия® -ийг метформинтой хамт хэрэглэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд эхний шатны эмчилгээ болох цусан дахь сахарын хэмжээг бууруулах эсвэл хоолны дэглэм, дасгал хөдөлгөөнийг жагсаасан эмүүдийн аль нэгтэй хослуулан цусан дах сахарын хэмжээг зохих түвшинд барихгүй байх тохиолдолд хэрэглэнэ.
- Сульфонилмочевины уламжлалтай хосолсон эмчилгээ
- Асиглия®-ийг сульфонилмочевины уламжлалтай хослуулан 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөн нь жагсаасан эмийн аль нэгийг дангаар хослуулан цусан дах сахарын хэмжээг хангалттай хянах боломжгүй үед цусан дахь сахарын хэмжээг барихад хэрэглэнэ.
- PPAR-γ агонистуудтай хавсарсан эмчилгээ
- Асиглия®-г PPAR-γ агонистууд (тиазолидиндионууд) -тай хослуулан хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг барих зорилгоор 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд хоолны дэглэм ба дасгал хөдөлгөөнийг эдгээр эмийн аль нэгийг дангаар хослуулан хэрэглэх нь цусан дахь сахарын хэмжээг хангалттай хянах боломжгүй үед хэрэглэнэ.
- Хэрэглэх заалт
- Асиглия® нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй насанд хүрэгчдэд (18-аас дээш насны) дан (нэг эмээр эмчлэх) болон хавсарсан эмчилгээнд (бусад эмтэй хавсарч) хэрэглэхэд зориулагдсан.
- Дан эмчилгээ
- Асиглия® нь 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй эмчлүүлэгчдэд цусан дах сахарын хэмжээг бууруулах хоолны дэглэм, дасгалын нэмэлт хэрэгсэл болгон зөвлөдөг.
- Хосолсон эмчилгээ
Эсрэг заалт
- Асиглия® хэрэглэхийг хориглоно:
- – хэрэв та ситаглиптин эсвэл энэ эмийн бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд харшилтай бол (зааврын 6-р хэсэгт жагсаасан)