Аскорутин-Нахиа (Askorutin-Nakhia)
Нахиа эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
50 мг + 20 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Аскорбины хүчил нь:
- Исэлдэн ангижрах процесс, түүний дотор нүүрс усны солилцоог зохицуулна, дутагдвал чийг бам өвчин үүсдэг.
- Холбогч эдийн коллаген ширхэгийн синтез ба строид гормоны үүсэлтийг дэмжинэ.
- Судасны ханын нэвчимтгий чанарыг багасгана.
- Антиоксидант нөлөөтэй.
- Бие мах бодыг гадны халдварт тэсвэртэй болгоно.
- Рутин нь:
- Хялгасан судасны ханыг бэхжүүлж, түүний нэвчимтгий чанарыг багасгана.
- Р витамингүйдэх буюу Р витамин дутагдах, цусархаг диатез, нүдний торлог бүрхүүлд цус харвах, капилляртоксикоз, үжилт эндокардит, туяаны өвчин, хэрэх өвчин, гломерулонефрит, арахноидит, харшлын өвчнүүд, улаан эсэргэнэ, тууралтат жижиг, амьсгалын дээд замын архаг өвчнүүд, хялгасан судаснуудын гэмтлээс сэргийлэх ба эмчлэх зэрэгт тус тус хэрэглэнэ.
- Аскорутин-Нахиа 0.3 г шахмал эмийг хэрэглэхийн өмнө юу мэдэж байвал зохилтой вэ?
Эсрэг заалт
- Бэлдмэлийн найрлаганд орсон аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.
- 3-с доош насны хүүхэд
- Жирэмслэлт (1-р гурван сар).
- Сахароз/изомалтазын дутагдал, фруктоз үл тэвчих, глюкоз-галактозын шингээлт алдагдах.