Аспирин (Aspirin)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
100 мг · 100 шахмал
81 мг · 100 шахмал
Хэрэглэх заалт
- Зүрхний бах
- Эрсдэлт хүчин зүйл бүхий /чихрийн шижин, цусан дах липидийн хэмжээ ихсэх, артерийн гипертони, таргалалт, тамхи, өндөр настан/ зүрхний булчингийн цочмог шигдээс болон түүний дахилтаас сэргийлэх
- Судасны мэс ажилбар болон хагалгааны дараа тромбэмболи үүсэхээс сэргийлэх
- Тархины цусан хангамжийн өөрчлөлт болон цус харвалтын өмнөх үед урьдчилан сэргийлэх
- Титэм судсанд тромб үүсэхээс урьдчилан сэргийлэх
- Мигрень өвчнөөс удаан хугацаагаар урьдчилан сэргийлэх
Эсрэг заалт
- Ацетилсалицилын хүчил эсвэл найрлагын туслах бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Ходоод гэдэсний улайлтат шархлаа, цус алдалт эсвэл цусархаг шүүдэст эмзэгшилтэй бол хэрэглэхгүй.
- Салицилат болон стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраатай бол хэрэглэхгүй.
- Цус алдалт, гемофили, Виллебрандын өвчин, судасны өргөсөл эсвэл тромбоцитопенитэй бол хэрэглэхгүй.
- Гуурсан хоолойн багтраа, зүрх судас, элэг эсвэл бөөрний хүнд дутагдалтай бол хэрэглэхгүй.
- 15-аас доош насны хүүхдийн томуу, салхин цэцэг зэрэг вирусын өвчний үед хэрэглэхгүй.
- Жирэмсний эхний 3 сар болон хөхүүл үед хэрэглэхгүй.