Аспирин C 400 мг + 240 мг уусдаг (Aspirin C Effervescent)
Bayer Bitterfeld GmbH
Эмийн хэлбэр
Уусдаг шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
240 мг + 400 мг · 2×5 шахмал
Хэрэглэх заалт
- Толгой, шүд, сарын тэмдэг, халдварын үеийн хоолой, үе болон булчингийн хөнгөн ба дунд зэргийн өвдөлтийг шинж тэмдгийн хувьд хөнгөвчлөхөд хэрэглэнэ.
- Халдварт үрэвсэлт өвчний үед илрэх халууралтыг бууруулахад хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Салицилат эсвэл найрлагын бусад бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Салицилат болон бусад стероид бус үрэвслийн эсрэг эмээс шалтгаалсан багтраатай бол хэрэглэхгүй.
- Ходоод гэдэсний улайлтат шархлааны хурц үед, цусархаг эмзэгшил, гемофили эсвэл тромбоцитын тоо цөөрсөн үед хэрэглэхгүй.
- Элэг, бөөр эсвэл зүрхний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй бол хэрэглэхгүй.
- Метотрексатыг долоо хоногт 15 мг болон түүнээс их тунгаар хэрэглэж байгаа бол хэрэглэхгүй.
- Жирэмсний сүүлийн 3 сард хэрэглэхгүй.
- Бөөр чулуужих өвчин эсвэл түүний өгүүлэмж, гипероксалури, гемохроматозын үед хэрэглэхгүй.