Аспирин С (Aspirin S)
Монос эмийн үйлдвэр
Эмийн хэлбэр
Шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жоргүй
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
400 мг + 100 мг · 10 шахмал
Хэрэглэх заалт
- Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай хөнгөн явцтай өвдөлтийн үед (мэдрэлийн, шүдний, булчингийн, үений өвдөлт, биений юм өвдөлттэй ирэх), ханиад, томуу болон томуу төст өвчин, халдвар, үрэвслийн гаралтай халууралтын үед халуун бууруулах, өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, биеийн эсэргүүцэл сайжруулах зорилгоор хэрэглэнэ.
- Аспирин С эмийг хэрэглэхийн өмнө юуг мэдэж байвал
- зохилтой вэ?
Эсрэг заалт
- 15-с доош насны хүүхэд, ялангуяа вирусээр үүсгэгдсэн амьсгалын замын хурц үрэвсэлт өвчин болон Реягийн хам шинжтэй хүүхдэд хэрэглэхийг эрс хориглоно.
- Ацетилсалицилын хүчил, үрэвслийн эсрэг стериод бус эм болон бэлдмэлийн найрлага дахь туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүс
- Хоол боловсруулах замын улайлтат, шархлаат эмгэг
- Хоол боловсруулах замын цус алдалт, цусархаг шүүдэст эмзэгшил
- Салицилат болон үрэвслийн эсрэг стериод бус эм хэрэглэснээс шалтгаалсан гуурсан хоолойн багтраа
- Цус шүүрэмтгий болон шалбарамтгай өвчтөнд
- Жирэмсний эхний болон сүүлийн 3 сар, хөхүүл эх
- Бөөр чулуужих өвчин эсвэл уг эмгэгийн өгүүлэмжтэй байх үед хэрэглэхийг хориглоно.
- Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Үүнд:
- Жирэмсэн үед удаан хугацаагаар хэрэглэж болохгүй. Цус шингэрэх эрсдэлтэй.
- Биений юм их хэмжээгээр ирэх эсвэл умайд спираль тавиулсан тохиолдолд
- Ямар нэгэн мэс ажилбарт орох шаардлагатай бол уг эмийг хэрэглэж болох талаар эмчлэгч эмч, мэс засалч, шүдний эмч болон мэдээгүйжүүлгийн эмчээс асуух шаардлагатай.