Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Нэг эст организмууд (ж.нь., бактери, эгэл биетэн) амьдралын үйл ажиллагаанд нь нэг л эс байхад болдог бол олон эст организм (ж.нь., амьтан, ургамал) амьдралын үйл ажиллагаанд нь олон төрлийн тодорхой нэг үүрэгтэй түүндээ мэргэшсэн эс, эдүүд хэрэг болдог. Эс нь дотроо уураг агуулсан фосфолипидийн давхар мембранаас бүтдэг.
Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг. Эукариот эс тод ялгарах бөөмтэй, янз бүрийн үүрэг гүйцэтгэдэг олон органойдтой эсийг эукариот буюу жинхэнэ бөөмтэй эс гэнэ. Нэг эст замгаас цэцэгт ургамал хүртэлх, бүдүүлэг биетнээс сүүн тэжээлтэн хүртэлх бүх амьд бие орно. Прокариот эс нь хамгийн эртний шинж төрхтэй. Бактер болон хөх ногоон замаг прокариот эстэй. Бактерийн эс: хуваагдаж үрждэг. Эсийн төв дунд мембран бүрхүүлтэй, бөөм байхгүй, зөвхөн ганц ДНХ-ийн молекулаас тогтох хромосомтой.
Эсийн бүтэц, зохион байгуулалтаас хамааран амьд биетүүдийг эукариот болон прокариот гэж ангилдаг. Прокариотууд нь нэг эст организм бөгөөд энэхүү ангилалд бактери, архейн аймгийнхан багтдаг. Эдгээр нь эсийн мембранаар хүрээлэгдсэн, цитоплазмаар дүүрсэн нэгэн цулаас тогтдог. Эукариотууд бөөмтэй бөгөөд бусад органеллууд нь мембрантай холбогдсон байдлаар оршдог. Эукариотууд нь бөөм болон мембранаар хүрээлэгдсэн бусад органеллуудыг агуулдаг. Эукариотуудад олон эст бүх организмууд, зарим нэг эст организм (протозоа)-ыг хамардаг. Эукариот эсүүд прокариот эсээс 100–10,000 дахин том бөгөөд бүтэц нь илүү нарийн төвөгтэй байдаг.
Эукариот, прокариот эсүүдийн бүтцийн хураангуй | ||
|---|---|---|
Фактор | Эукариотууд (хүн, эгэл биетэн, амьтан, ургамал) | Прокариотууд (архей, бактери) |
Бөөм |
| • Байхгүй |
ДНХ-ийн байрлал |
| • Цитоплазм |
ДНХ-ийн хадгалагдах хэлбэр |
|
|
Кодлогдоогүй ДНХ-ийн хэмжээ | ||
Эсийн мембран
Эсийн органелууд
Бөөм
Эндоплазмын тор
Голь(д)жийн аппарат
Эндосомууд
Митохондри
Лизосом
Пероксисом
Цитозол ба рибосом
Цитосклетон
Эсийн холбоос
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Цээжний хөндийн анатоми (Anatomy of the Thorax)
Цээжний хөндий нь биеийн төв хэсэгт байрлах ба доторх эрхтнүүдийг хамгаалахаас гадна амьсгал, хөдөлгөөний үйл ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ нь араг ясны тогтолцооны нэг бүрэлдэхүүн хэсэг бөгөөд цээжний хэнхэрцэг (thorax) хэмээх анатомийн бүтэц нь өвчүү (sternum), хавирга (costae), цээжний нугалмууд (vertebrae thoracicae)-аас бүрдэнэ. Цээж нь огтлогдсон конус хэлбэртэй бөгөөд дотор нь уушги (pulmones), зүрх …
Нуклеотидууд, ДНХ ба РНХ (Nucleotides, DNA, and RNA)
Амьд биетийн удамшлын мэдээлэл нь нуклейн хүчил хэлбэрээр хадгалагддаг. Нуклейн хүчилд ДНХ (дезоксирибонуклейн хүчил) болон РНХ (рибонуклейн хүчил) хамаарна.
Генийн экспресс ба транскрипци (Gene expression and transcription)
Генийн экспресс нь ДНХ-д хадгалагдсан генетикийн мэдээлэл РНХ руу дамжиж, улмаар уураг болон хэрэгжих үйл явц юм. Энэ нь амьд эсийн үйл ажиллагааг тодорхойлдог үндсэн молекулын механизмд тооцогдоно. Энэхүү үйл явц хоёр үндсэн шаттайгаар өрнөдөг. Транскрипц: ДНХ-ийн мэдээлэл мессенжер РНХ (мРНХ)-д хувирна. Үүссэн мРНХ нь тухайн уургийн бүтцийг “загвар” хэлбэрээр хадгална. Трансляци: мРНХ-ийн кодлогдсон мэдээллийг …