Азитро-Денк 250 (Azithro-Denk 250)
Хэрэглэх заалт
Азитромицин нь макролидын бүлгийн антибиотикуудын нэг юм. Үүнийг зарим бактери болон бусад бичил биетнээр үүсгэгдсэн халдварын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Цээж, хоолой, эсвэл хамрын халдварууд (жишээлбэл гуурсан хоолойн үрэвсэл, уушигны үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл, хоолой өвдөх [залгиурын үрэвсэл], болон синусит)
- Чихний халдварууд
- Арьс ба зөөлөн эдийн халдварууд (жишээлбэл буглаа эсвэл хатиг)
- Хламид (Chlamydia trachomatis), гонококк (Neisseria gonorrhoeae) зэрэг бичил биетнээр үүсгэгдсэн бэлгийн замын өвчнүүд
Антибиотикуудыг хэрэглэх үедээ бактерийн эсрэг бодисуудыг зохистой хэрэглэх талаарх албан ёсны/орон нутгийн удирдамжийг баримталж хэрэглэх ёстой.
Эсрэг заалт
- Хэрэв та азитромицин, эритромицин эсвэл кетолид болон макролидын бүлэгт хамаарагдах ямар нэг антибиотикт харшилтай бол
- Хэрэв та энэхүү эмийн найрлага дах ямар нэг бодист харшилтай бол (Жагсаалтын 6-р хэсгээс үзнэ үү)