Азитровис 500 мг капсул (AzitroVis 500 mg Capsules)
Balkanpharma-Razgrad AD
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
- Азитромицинд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн насанд хүрэгчид болон хүүхдийн хоолой, гүйлсэн булчирхай, дайвар хөндий, дунд чихний халдварыг эмчилнэ.
- Гуурсан хоолойн үрэвсэл болон зарим хэлбэрийн уушгины үрэвслийн үед хэрэглэнэ.
- Арьс, зөөлөн эдийн халдвар, Лаймын өвчний эхний шатны нүүдэллэдэг улайрал, ёлом, импетиго болон хоёрдогч пиодермийн үед хэрэглэнэ.
- Хламидиар үүсгэгдсэн бэлгийн замын халдварыг эмчилнэ.
Эсрэг заалт
- Азитромицин эсвэл бэлдмэлийн аль нэг туслах бодист харшилтай бол хэрэглэхгүй.
- Эритромицин, макролид болон кетолидын бүлгийн бусад антибиотикт харшилтай бол хэрэглэхгүй.
- Эрготамин болон бусад харга мөөгний уламжлал агуулсан эм хэрэглэж байгаа үед хэрэглэхгүй.