Бароле 20 мг (Barole 20 mg)
Inventia Healthcare Limited
Эмийн хэлбэр
Капсул
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
20 мг · 30 капсул
Хэрэглэх заалт
- Насанд хүрэгчдийн улайлтат болон шархлаат ходоод-улаан хоолойн сөөргөө өвчнийг богино хугацаанд эмчлэх, шинж тэмдгийг бууруулахад хэрэглэнэ.
- Ходоод-улаан хоолойн сөөргөөний барих эмчилгээ болон цээж хорсох дахилтыг бууруулахад хэрэглэнэ.
- Насанд хүрэгчдийн өдөр, шөнийн цээж хорсох болон сөөргөөний бусад шинж тэмдгийг эмчилнэ.
- Дээд гэдэсний шархлааг эдгээж, шинж тэмдгийг бууруулахад хэрэглэнэ.
- Helicobacter pylori-ийн халдвартай дээд гэдэсний шархлааны үед амоксициллин, кларитромицинтэй гурвалсан эмчилгээнд хэрэглэж, шархлаа дахих эрсдэлийг бууруулна.
- Золлингер–Эллисоны хам шинж зэрэг эмгэг хэт шүүрлийн урт хугацааны эмчилгээнд хэрэглэнэ.
- 12 ба түүнээс дээш насны өсвөр үеийнхний ходоод-улаан хоолойн сөөргөөний шинж тэмдгийг эмчилнэ.
Эсрэг заалт
- Рабепразол, орлуулсан бензимидазол эсвэл найрлага дахь аль нэг бодист хэт мэдрэг бол хэрэглэхгүй.
- Атазанавиртай хавсран хэрэглэхгүй.
- Жирэмсэн болон хөхүүл үед хэрэглэхгүй.