Гепатит С (Hepatitis C)
Элэгний С вирусийн халдвараар үүссэн элэгний үрэвслийг гепатит С гэдэг. Элэгний С вирус нь элэгний эсүүдийг гэмтээж цочмог болон архаг үрэвсэл үүсэх шалтгаан болдог. Гепатит С нь цусаар дамжин халдварладаг. Эрүүл мэндийн байгууллагын тусламж үйлчилгээнд бохир зүү, тариурт хатгуулах, хүн амын дунд сэтгэц нөлөөт мансууруулах бүлгийн эмүүдийг судсаар тарьж хэрэглэгчид зүү, тариурыг дундаа хуваан хэрэглэснээр уг вирусийн халдварыг авдаг.
Гепатит С халдварын үед ихэнх тохиолдолд эмнэлзүйд шинж тэмдэг илэрдэггүй эсвэл хөнгөн явцтай байдаг тул тэр бүр мэдэгддэггүй. Иймд эрт илрүүлэхийн гол зорилго нь далд халдварыг илрүүлэхэд чиглэгддэг. Халдварыг эрт илрүүлээгүй, эмчилгээ хийгээгүй тохиолдолд нийт халдварын тохиолдлын 85% нь архаг хэлбэрт шилжих, Элэгний хатуурал (Liver Cirrhosis) үүсэх, Элэгний хорт хавдар (Hepatocellular carcinoma) үүсэх зэргээр хүндэрч ихэвчлэн үхлээр төгсдөг. Элэгний С вирусийн эсрэг үүссэн эсрэг бие эсвэл вирусийн РНХ-г тодорхойлох замаар оношийг баталдаг. Вирусийн халдварыг вируст шууд чиглэсэн эмчилгээ хийсэн тохиолдолд 95% хүртэл аюулгүй, үр дүнтэйгээр эмчилж болно.
- Элэгний С вирусын цочмог халдвар:
- Элэгний С вирусын халдвар авснаас хойш 6 сарын дотор үүсч буй гепатит
- Цочмог гепатит С: Элэгний С вирусийн цочмог халдвар + элэгний үйл ажиллагааны алдагдал
- Элэгний С вирусын архаг халдвар:
- Элэгний С вирусын халдвар авснаас хойш 6 сараас дээш хугацаанд үргэлжилж буй халдвар.
- Давтамж: Элэгний С вирусийн халдвар авсан хүмүүсийн 60-85% архаг гепатит С-д шилждэг.
- Архаг гепатит С: Элэгний С вирусийн архаг халдвар + элэгний үйл ажиллагааны алдагдал + элэгнээс гаднах илрэл
- B17.0Архаг В хепатитын үеийн цочмог дельта (нэмэлт) халдварAcute delta-(super)infection in chronic hepatitis B
- B17.1Цочмог С хепатитAcute hepatitis C
- B17.2Цочмог Е хепатитAcute hepatitis E
- B17.8Бусад тодорхой цочмог вирүст хепатитOther specified acute viral hepatitis
- B17.9Цочмог вирүст хепатит, тодорхойгүйAcute viral hepatitis, unspecified
- B18.0Дельта вирүс хавсарсан архаг В вирүст хепатитChronic viral hepatitis B with delta-agent
- B18.1
Тархвар зүй
Шалтгаан
Эмнэлзүй
Илрүүлэг
Оношилгоо
Ялган оношилгоо
Эмгэг судлал
Эмчилгээ
Хүндрэл
Тавилан
Урьдчилан сэргийлэх
Тусгай бүлэг хүн ам
Эх сурвалж
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Вирусийн эсрэг эмүүд (Antiviral drugs)
Энэ бүлгийн эмүүдэд вирусийн халдварыг эмчлэх зорилгоор хэрэглэдэг эмүүд ордог. Ихэнх вирусийн халдвар харьцангуй эрүүл хүмүүст дархлааны хариу урвалын үр дүнд аяндаа эдгэрдэг. Вирусийн эсрэг эмүүдийн гол зорилго нь эмнэлзүйд илрэх шинж тэмдгийг багасгах, зовуурийг хөнгөвчлөх, халдварын үргэлжлэх хугацааг богиносгоход чиглэдэг.
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.