Метотрексат (Methotrexate)
- Жороор олгох нөхцөл
- Жортой
- ATC код
- L01BA01 / L04AX03
- Фармакологийн ангилал
- L04AX · Дархлаа дарангуйлах бусад эм
- Фармакологийн ангилал
- L01BA · Фолийн хүчлийн аналог
- Эмчилгээний бүлэг
- L04 · Дархлаа дарангуйлах эм
- Эмчилгээний бүлэг
- L01 · Хавдрын эсрэг эм
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Үрэвслийн өвчний үед зөвхөн долоо хоногт нэг удаа хэрэглэнэ. Өдөр бүр хэрэглэвэл амь насанд аюултай хордлого үүснэ.
- Эмчилгээний өмнө болон явцад цусны эсийн тоо, элэг, бөөр болон уушгийг тогтмол хянана.
- Халуурах, хоолой өвдөх, ам шархлах, хөхрөх, амьсгаадах эсвэл хуурай ханиалгах үед эмийг зогсоож яаралтай шинжилнэ.
- Архи, болон ко-тримоксазолтой хавсруулахгүй. зааврын дагуу хэрэглэнэ.
Бөөрний үйл ажиллагаа (DANI)
- Бөөрний үйл ажиллагаагаар тунг бууруулна.
- Бөөрний хүнд дутагдалтай үед хэрэглэхгүй.
Элэгний үйл ажиллагаа (DALI)
- Элэгний өвчин, архины хэт хэрэглээ эсвэл элэгний хүнд алдагдалтай үед хэрэглэхгүй.
- Элэгний үзүүлэлтийг тогтмол хянана.
Ахмад настанд хэрэглэх нь
- Бөөр, элэг, цусны эс болон халдварыг тогтмол хянана. Тунг болгоомжтой сонгоно.
Жирэмсэн болон хөхүүл үе
- Жирэмсэн үед: Урагт хүнд гажиг болон зулбалт үүсгэдэг тул жирэмсэн үед хэрэглэхгүй.
- Жирэмсэн үед: Эмчилгээний үед болон зогсоосноос хойш дор хаяж 6 сар найдвартай хамгаална.
- Хөхүүл үед хэрэглэхгүй.
Монгол Улсад бүртгэлтэй эмүүд (Licemed)
- Мексту (Mekstu)Onko IlaÇ Sanayi ve Ticaret A.Ş. · Дуслын шингэн · 50 мг / 2 млДэлгэрэнгүй
- Меторекс (Metorex)Hankook Korus Pharm Co.,Ltd · Шахмал · 2.5 мгЭМДДэлгэрэнгүй
- Метотрексат (Methotrexate)Remedica Ltd · Шахмал · 2.5 мгЭМДДэлгэрэнгүй
- Юнитрексат – Korea United Pharm Inc (Yunitreksat)Korea United Pharm Inc · Тарилгын уусмал · 50 мг / 2 млДэлгэрэнгүй
Хэсэг газрын үрэвслийн хариу урвал (Local inflammatory responses)
Үрэвсэл гэдэг нь эдийн гэмтэл үүсгэх чадвартай халдварт эмгэг төрүүлэгч, механик гэмтэл, химийн болон физикийн цочроогч хүчин зүйлүүдийн эсрэг цусны судасны оролцоотойгоор өрнөх дархлааны хамгаалах хариу урвал юм.
Эс (Cell)
Эс бол амьд биеийн бүтэц үйл ажиллагааны үндсэн нэгж. Бүх амьд биеийг эсийн бүтцээс нь хамааруулж эукариот эсвэл прокариот хэмээн ангилдаг.
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.