Бетамокс (Betamoks)
Laboratorios Atral, S.A.
Эмийн хэлбэр
Бүрхүүлтэй шахмал
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
500 мг + 125 мг · 16 шахмал
Хэрэглэх заалт
- Амоксициллин болон клавулантыг ерөнхий бактерийн халдварын богино хугацааны эмчилгээнд хэрэглэх ба амьсгалын дээд замын халдварууд (чих хамар хоолойг оролцуулаад) болох гүйлсэн булчирхайн үрэвсэл, дайвар хөндийн үрэвсэл, дунд чихний үрэвсэл.
- Амьсгалын доод замын халдварууд болох гууосан хоолойн хурц ба архаг үрэвсэл, дэлбэнгийн ба гуурсан хоолойг хамарсан уушгины үрэвсэл.
- Шээс бэлгийн замын халдварууд болох цистит, уретрит, пиелонефрит, эмэгтэйн бэлгийн замын халдваруудад хэрэглэнэ.
- Арьс болон зөөлөн эдийн халдварт мөн хэрэглэнэ.
- ЗӨВЛӨХ ТУН:
- Насанд хүрэгсдэд:
- o 1 CLEDOMOX 625мг шахмалыг 12 цагаар болон 1 CLEDOMOX 375мг шахмалыг 8 цагаар хэрэглэнэ.
- o Илүү хүнд хэлбэрийн халдварууд болон амьсгалын замын халдваруудын үед эмийн тунг 1 CLEDOMOX 1000мг шахмалыг 12 цагаар буюу 1 CLEDOMOX 625мг шахмалыг 8 цагаар хэрэглэж болно.
- Хүүхдэд:
- o 2-6 настай хүүхдэд (13-21кг): 5мл CLEDOMOX суспензийг өдөрт 2 удаа
- o 7-12 настай хүүхдэд (22-40кг): 10мл CLEDOMOX суспензийг өдөрт 2 удаа хэрэглэнэ.
- o Эсвэл эмчийн зааснаар хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Пенициллинүүд ба цефалоспоринууд зэрэг бета-лактамуудад хэт мэдрэгшилийн өгүүлэмжтэй өвчтөнд
- Хэрэв өвчтөн өмнө нь Амоксициллин болон клавулант хамааралтай шарлалт болон элэгний үйл ажиллагааны алдагдал илэрч байсан гэсэн өгүүлэмжтэй бол
- Цус болон тунгалагийн системийн эмгэгшилтэй, дархлалын системийн эмгэгшилтэй, мэдрэлийн системийн эмгэгшилтэй болон судасны эмгэгшилтэй өвчтөнд тус тус хэрэглэхгүй.