Беуфлокс (Beuflox)
Incepta Pharmaceuticals Limited
Эмийн хэлбэр
Нүд, чихний дусаалга
Жор бичих эмчийн ангилал
C, D
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Олон улсын нэршил
Тун ба савлагааны хувилбарууд
Үнийн мэдээлэл одоогоор шинэчлэгдэж байна.
Хэрэглэх заалт
Beuflox® нүд болон чихний уусмалыг түүнд мэдрэг доор дурьдсан нянгаар үүсгэгдсэн халдваруудын эмчилгээнд хэрэглэнэ. Үүнд:
- Нүдний халдварууд
- Эвэрлэгийн шархлаа: Pseudomonas aeruginosa, Serratia marcescens, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pneumoniae, Streptococcus(Viridan Group).
- Салстын үрэвсэл: Haemophilus influenzae, Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis, Streptococcus pneumoniae.
- Чихний халдварууд
- Гадна чихний үрэвсэл, дунд чихний цочмог үрэвсэл, дунд чихний архаг бөглөрөлтөт үрэвсэл. Хөхлөгийн мэс засал зэрэг чихний мэс заслын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор тус тус хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Ципрофлоксацин болон уг эмйин найрлаганд буй аль нэгэн бодисд хэт мэдрэгшсэн өвчтөнд хэрэглэхгүй.