Бициллин – 5 (Bitsillin – 5)
ПАО Синтез
Эмийн хэлбэр
Булчинд тарьж хэрэглэх хөвмөл бэлтгэх нунтаг
Жор бичих эмчийн ангилал
Жороор
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
1200000ед + 300000ед · №1
1200000ед + 300000ед · №50
Хэрэглэх заалт
- Бициллин® – 5 бэлдмэлийг насанд хүрэгчид болон хүүхдэд хэрэглэж болно.
- Түүнд мэдрэг бичил биетнээс үүдэлтэй халдварууд: тэмбүү, цайвар трепонема (фрамбези), бусад өвчин, стрептококкийн халдвар (В бүлгийн стрептококкийн халдвараас бусад) – цочмог тонзиллит, скарлатин, ёломын үрэвсэл, хэрлэгийн сэдрэлээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Эсрэг заалт
- Бэлдмэлийн аль нэг бүрэлдэхүүнд болон бета-лактамын бусад антибиотик, түүний дотор пенициллиний бүлгийн антибиотикуудад хэт мэдрэг
- Прокаинд мэдрэг бол хэрэглэхийг хориглоно.