Opens in a new tab
Нэвтрэх
  • Бифидумбактерин (Bifidumbakterin)

    Ecopolis CJSC
    Эмийн хэлбэр
    Ууж хэрэглэх уусмал бэлтгэх нунтаг
    Жор бичих эмчийн ангилал
    Жоргүй
    А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
    С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
    D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
    5доз · №10
    Бүгдийг нээхБүгдийг хаах
    • Насанд хүрэгсэд болон хүүхдийн янз бүрийн шалтгаантай дисбактериозын урьдчилан сэргийлэх эмчилгээнд хэрэглэнэ. Бэлдмэлийг хүүхдэд (ялангуяа дутуу төрсөн) амьдралын эхний өдрөөс хэрэглэж болно.
    • Хоол боловсруулах замын өвчний үед
    • Шалтгаан тогтоогдоогүй гэдэсний үйл ажиллагааны удаан хугацааны өөрчлөлтийн эмчилгээнд
    • Гэдэсний цочмог халдвар (цочмог цусан , сальмонеллез, эшерихиоз, вирусын шалтгаантай зэргийн бүрдэл эмчилгээнд), стафилококкын шалтгаантай гэдэсний үйл ажиллагааны удаан хугацааны өөрчлөлт, түүнчлэн гэдэсний үйл ажиллагааны алдагдал бүхий гэдэсний цочмог халдварын дараах эдгэрлийн эмчилгээнд.
    • Хүүхдийн бүрдэл эмчилгээнд (ялангуяа шинэ төрсөн, дутуу төрсөн), , үжил ба бусад идээт-халдварт өвчтэй өвчтөн, тэдгээрийн гэдэсний үйл ажиллагааны алдагдлыг хөнгөвчлөх эсвэл сэргийлэх зорилгоор, шархлаат-үхжилт энтерколит үүсэхээс сэргийлэх
    • Төрсний дараах эрт үедээ хэрэглэсэн, дутуу төрсөн шинжтэй буюу эсвэл дутуу төрсөн, эмнэл зүйн өмнөх түвэгтэй байдал бүхий хүүхдийн дисбактериозоос сэргийлэх эсвэл эмчлэх зорилгоор;хүүхэд, ээж нь хүнд хэлбэрийн хордлого, экстрагениталь өвчнөөр өвдөж байсан, удаан хугацаанд үсгүйжсэн эсвэл бусад эмгэгтэй байдалдбайсан,ээж нь лактостазтай хүүхэд, хөхний булчирхайн үрэвслээр өвдөөд эдгэрсний дараа дахин хөхүүлэх болон хөхний толгой хагарах; , тэжээлийн дутагдал, сульдаа, диатез, харшлын бусад илрэл бүхий сул биетэй хүүхэд; хөхүүл ханиад өвчний үед (ялангуяа тэдэнд гэдэсний үйл ажиллагааны ямар нэгэн хямрал байгаа үед)
    • Хөхүүл хүүхдийг зохиомол хооллолт эсвэл донорын хөхний сүүний хооллолтонд эрт шилжүүлэх үед
    • Бифидофлоргүй эсвэл бифидофлорын дутагдалтай микрофлорын өөрчлөлтийн суурин дээр явагдаж буй насанд хүрэгсэд, ахлах насны хүүхдийн нарийн ба бүдүүн гэдэсний цочмог болон архаг явцтай үрэвсэлт өвчний эмчилгээнд
    • Удаан хугацааны бактерийн эсрэг, даавар, туяа болон бусад эмчилгээний улмаас үүссэн дисбактериоз, стрессийн байдал ба хэт хүнд нөхцөлд байх зэргийн улмаас үүссэн гэдэсний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед, түүнчлэн эдгээр хүмүүст дисбактериоз үүсэхээс сэргийлэх зорилгоор.
    • Эх барих-эмэгтэйчүүдийн практикт
    • Төрөх газар тархвар зүйн түвэгтэй байдал байгаа үед эрсдэлт бүлгийн (татагдсан хавтгай хөхний толгойтой эмэгтэй, хөхний толгой хатуурч босох нь буурсан, хөхний толгой хагарсан)хөхүүл эхэд мастит үүсэхээс сэргийлэх зорилгоор хөхний булчирхайн хэсэг газрын эмчилгээнд
    • Эрсдэлт бүлгийн жирэмсэн эмэгтэйн үтрээний шүүрлийн цэвэршилт III-IY зэрэг хүртэл өөрчлөлттэй үед
    • Стафилококк, гэдэсний савханцраар үүсгэгдсэн бактерийн гаралтай үтрээний үрэвслийн үед, дааврын гаралтай настангуудын үтрээний үрэвслийн үед
    • Цээрлэлт
    • Бэлдмэл сахароз агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай фруктозын үл зохицол, глюкоз-галактозын шингээлтийн алдагдал эсвэл сахароз-изомальтазын дутагдал зэрэг эмгэгтэй өвчтөнд хэрэглэхгүй.
    • Бэлдмэл лактоз агуулдаг учир түүнийг удамшлын шалтгаантай лактозын үл зохицол, лактацын дутагдал, шингээлтийн алдагдлын хам шинж зэргийн үед хэрэглэхгүй.

    Хэрэглэх арга ба тун

    Гаж нөлөө

    Фармакодинамик

    Фармакокинетик

    Эмийн харилцан үйлчлэл

    Анхааруулга

    Жирэмсэн болон хөхүүл үе

    Бусад мэдээлэл

    Гол агуулгыг цааш уншихад гишүүнчлэлийн эрх авах шаардлагатай. Хэрэв та гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү !