Дэд гарчиг
Бифорже (Biforge)
Ildong Pharmaceutical Co.,Ltd
- Эмийн хэлбэр
- Бүрхүүлтэй шахмал
- Жор бичих эмчийн ангилал
- B, C, D
- Олон улсын нэршил
- Амлодипин + Валсартан (Amlodipine + Valsartan)
Тун ба савлагаа
ЭМД-ийн хөнгөлөлт
- Үндсэн үнэ
- 1,480 төг
- ЭМД хөнгөлөлт
- 444 төг
- Даатгуулагч төлөх үнэ
- 1,036 төг
- Артерийн даралт ихсэх өвчний эмчилгээнд хэрэглэнэ.
- Насанд хүрэгсдийн цусны даралтыг бууруулах зорилгоор эсвэл дангаар хэрэглэхэд үр дүнгүй байгаа тохиолдолд Бифоржийг хэрэглэнэ.
- Эмийн найрлаганд орсон үндсэн үйлчлэгч бодис, туслах бодисуудад хат мэдэг хүмүүс
- Хүнд хэлбэрийн элэг, цөсний үйл ажиллагааны алдагдалтай, элэгний хатууралтай, цөс зогсонгошилтой өвчтөн
- Бифоржийг чихрийн шижин болон бөөрний үйл ажиллагааны алдагдалтай ( <60 мл/мин/1.73 м2) өвчтөнд алискирен агуулсан бэлдмэлүүдтэй хамт хэрэглэхгүй.
- Жирэмсний 2, 3 дугаар үе
- Хүнд хэлбэрийн артерийн даралт
- Шок (түүн дотор зүрхний шок)
- Зүүн ховдлын гадагш чигэлсэн замын бөглөрөл (жишээ нь: бөглөрөл бүхий кардиомиопати, өндөр зэрэгт аортын нарийсал)
- Зүрхний цочмог шигдээсийн дараах зүрхний үйл ажиллагааны алдагдал (гемодинамикийн хувьд тогтворгүй)
Хэрэглэх арга ба тун
Гаж нөлөө
Фармакодинамик
Фармакокинетик
Эмийн харилцан үйлчлэл
Анхааруулга
Жирэмсэн болон хөхүүл үе
Бусад мэдээлэл
Гишүүн болж бүх агуулгыг уншаарай.
Гишүүнчлэлийн эрхтэй бол нэвтэрч үзнэ үү.
Жор бичих эмчийн ангилал
А, В – ангиллын эмийг өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төв, клиникүүд.
С – ангиллын эмийг нэгдсэн эмнэлэг, хэвтүүлэн эмчлэх ортой клиник, амаржих газар, тусгай эмнэлгүүд.
D – ангиллын эмийг зөвхөн төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн эмч бичихээр зохицуулсан.
Эм
Амлодипин (Amlodipine)
Кальцийн сувгийн хориглогч › Дигидропиридины уламжлал
Эм
Валсартан (Valsartan)
Ренин-ангиотензины тогтолцоонд нөлөөлөх эм › Дан найрлагатай ангиотензин II рецепторын хориглогч
Элэг (Hepar)
Элэг нь хамгийн том булчирхай бөгөөд хүний биеийн бодисын солилцооны төв эрхтэн юм. Элэг өрцний эгц дор байрлаж, ихэнх хэсэг нь хэвлийн баруун дээд проекцэд агуулагдах ба зүүн тал руугаа ходоодыг хүртэл нарийссан байдлаар оршино.
Элэгний хатуурал (Liver Cirrhosis)
Олон янзын шалтгааны улмаас элэгний цуллаг болон судасны тогтолцоо түгмэлээр гэмтэн, үйл ажиллагаа бүхий эсийн тоо эрс цөөрч, элэгний хэвийн бүтэц, агууламж эвдрэн, холбогч эдийн хатуурал, зангилаат бүрдэл үүсч, элэгний дутмагшил, үүдэн венийн даралтын ихсэлтэнд хүргэдэг архаг даамжрах явцтай эмгэгийг элэгний хатуурал буюу цирроз гэнэ.
Чихрийн шижин - Диабет (Diabet mellitus)
Чихрийн шижин нь инсулиний шүүрэл багасах болон инсулин дааврын үйлдэл алдагдсанаас цусны глюкозын хэмжээ ихэсдэг бодисын солилцооны эмгэг юм.
Бөөр (Ren, Nephros)
Бөөр нь хэвлийн гялтан хальсны арын зайд байрладаг шош хэлбэртэй, цуллаг хос эрхтэн юм. Нэг минутад биеэр эргэлдэх нийт цусны 20% буюу 1200 мл орчим цус бөөрөөр эргэлдэх ба энэ нь өөрийн жинтэй нь харьцуулбал хамгийн их цусан хангамжтай эрхтэн болдог.
GFR
Glomerular Filtration Rate - Бөөрний түүдгэнцрийн шүүлтийн хурд: бөөрний үйл ажиллагааг үнэлэх үндсэн үзүүлэлт (мл/мин/1.73 м²).
Шок (Shock)
Шок нь амь насанд аюултай цусны эргэлтийн хүнд хэлбэрийн дутагдал бөгөөд эд, эсийн гипокси, микроциркуляцийн (хэсэг газрын бичил эргэлт) алдагдалд хүргэдэг.
Зүрх судасны эрхтэн тогтолцооны анатоми (Cardiovascularsystem)
Зүрх судасны эрхтэн тогтолцоо нь цусны судас болон түүнд агуулагдаж байдаг цус, агшилт болон сулралтынхаа тусламжтайгаар цусыг хураах болон түгээх үйлдэл хийдэг булчинлаг эрхтэн болох зүрх гэсэн 3 том эрхтнээс бүтдэг онцлогтой.